Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Фаррелл Уильямс: Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байсангүй
Үндэсний хөгжим

Фаррелл Уильямс: Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байсангүй

Урлаг Урлаг28/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7vdbrqcpkq0o3ip88kcnj5bi4d2613854482017-06-28-15-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Фаррелл Уилъямс өчигдөр “Jimmy Fallon The Tonight Show” шоунд оролцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө танд томоос том баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө та гурван ихрийн эцэг болсон. Энэ мэдээг сонсоод надаас гадна олон хүн гайхсан. “Ээ бурхан минь Фаррелл Уилъямс гурван ихэртэй болчихсон байна” гэх үгс хаа сайгүй сонсогдож байсан?

 

-Мэдээж олон хүнээс гайхалтай сайхан үгсийг сонссон. Бусад хүмүүсийн ярианд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Зүгээр л тоохгүй байхыг илүүд үздэг.

 

-Яагаад, бусад хүмүүс бусдын яриаг сонсох дуртай байдаг?

 

-Намайг болон гэр бүлийг минь мэддэг мэт цуу яриа тараагчдыг тоож сэтгэлээ сэвтээхийг хүсэхгүй байна. Зүгээр л тэднийг тоохыг хүсэхгүй байна. Тэд ярьж л байг. Надад хамаагүй.

 

-Нэг л өдөр гурван хүүхэдтэй болчихсон. Мэдээж олон хүүхэд амаргүй гэдгийг би сайн мэднэ. Энэ талаараа сонирхуулаач?

 

-Бурхан минь. /инээв/ Амьдралдаа  ингэж буулт хийсэн хором мөч надад байгаагүй. Хүүхдүүдийнхээ өмнө зүгээр л би буулт хийсэн. Нэгийг нь хооллож эхлээгүй л байхад  дараагийнх нь уйлна. Ерөнхийдөө тэд байнга уйлдаг. /инээв/ Нэг нь уйлахаар нөгөө хоёр нь дагаад уйлна. Тэднийг тусад нь хооллохгүй бол нэг нэгнээ дагаад л уйлаад л уйлаад л. 

 

-Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байв уу?

 

-Үгүй төсөөлж байсангүй. Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байсангүй. Зүгээр л жаргалтай байна.

 

 

-Нулимс таныг залхааж буй бололтой.

 

-Эцэг хүний хувьд үр хүүхдүүдийнхээ нулимсыг бол тэвчиж чадна. Бүх хүүхэд л уйлдаг. Гэхдээ яг унтаж байхад тэд уйлахаар бага зэрэг сэтгэлээр унадаг.

 

-Таны яриаг сонсохоор та их сайн аав бололтой.

 

-Сайн байхаас өөр сонголтгүй. Эхнэр минь тэднийг тээхээс авахуулаад төрөх хүртлээ их ядарч бас өвдсөн. Тэр бүхнийг харахаас өөр сонголтгүй байгаадаа заримдаа өөрийгөө их л буруутгадаг байлаа. Тиймээс эхнэрээ бага зэрэг тэнхрэх хүртэл би илүү оролцоотой байхыг хүссэн.

 

-Өнөөг хүртэл хүүхдүүдийн тань зураг нийтэд ил болоогүй байгаа. Энэ талаар. тэднийг зүгээр л нууцлахыг хүсч байна уу?

 

-Тэд минь хэтэрхий балчир байна. Зүгээр л гэр бүлээ хамгаалмаар байна.

 

-Зарим нэгэн хүний ухаалаг төхөөрөмжийн ачаар энэ бүхэн ил болно хэмээн эмээхгүй байна уу?

 

-Үнэнийг хэлэхэд эмээж байна. Гэрийнхээ зарим төхөөрөмжийг бага зэрэг сайжруулсан. Тэд хөдөлж эхэлсэн бол би ч гэсэн хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Гэр бүл дархан цаазат бүс нутаг гэдгийг л тэдэнд ойлгуулаад өгөх хэн нэгэн байдаг ч болоосой.

 

 

-Хэдхэн өдрийн өмнө DG Калвин Харрис болон дуучин Кейти Перритэй хамтарсан уран бүтээлээ нийтийн хүртээл болгосон. Би сонссон. Үнэхээр догь бүтээл болсон байна лээ?

 

-Тэд бол сонгодог уран бүтээлчид. Бид нэг баг болж ажилласан. Олны талархлыг их хүлээгээсэй хэмээн хүсч байна.

 

-Мөн “Сарыг хулгайлах төлөвлөгөө 3” хүүхэлдэйн киноны дууг та бичсэн. “There's Something Special” дуу үнэхээр сайхан бүтээл болсон байна лээ?

 

-Би дууг хүүхдүүдээ бодож бичсэн. Тиймээс л амжилтад хүрсэн гэж бодож байгаа. Миний хэд хэдэн дууг мөн уг хүүхэлдэйн кинонд ашигласан. Надад таалагдсан шүү.

 

-Таныг наснаасаа залуухан харагддаг гэж олон жилийн өмнөөс ярилцдаг.

 

-Тийм ээ би энэ талаар хангалттай сонссон.

 

-Тэгэхээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг уу?

 

-Мэдээж хэрэг. Сэтгэлээр унах асуудал огт үүсч байгаагүй.

 

-Ингэхэд хэдэн настай юм.

 

-44 настай.

 

-Бурхан минь. Тэгвэл тэдний зөв байж. Миний бодлоор наснаасаа 10 гаруй насаар залуухан харагддаг юм байна.

 

-Баярлалаа. Сэтгэл хөдөлж байна шүү. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.