Дуучин Фаррелл Уилъямс өчигдөр “Jimmy Fallon The Tonight Show” шоунд оролцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө танд томоос том баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө та гурван ихрийн эцэг болсон. Энэ мэдээг сонсоод надаас гадна олон хүн гайхсан. “Ээ бурхан минь Фаррелл Уилъямс гурван ихэртэй болчихсон байна” гэх үгс хаа сайгүй сонсогдож байсан?
-Мэдээж олон хүнээс гайхалтай сайхан үгсийг сонссон. Бусад хүмүүсийн ярианд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Зүгээр л тоохгүй байхыг илүүд үздэг.
-Яагаад, бусад хүмүүс бусдын яриаг сонсох дуртай байдаг?
-Намайг болон гэр бүлийг минь мэддэг мэт цуу яриа тараагчдыг тоож сэтгэлээ сэвтээхийг хүсэхгүй байна. Зүгээр л тэднийг тоохыг хүсэхгүй байна. Тэд ярьж л байг. Надад хамаагүй.
-Нэг л өдөр гурван хүүхэдтэй болчихсон. Мэдээж олон хүүхэд амаргүй гэдгийг би сайн мэднэ. Энэ талаараа сонирхуулаач?
-Бурхан минь. /инээв/ Амьдралдаа ингэж буулт хийсэн хором мөч надад байгаагүй. Хүүхдүүдийнхээ өмнө зүгээр л би буулт хийсэн. Нэгийг нь хооллож эхлээгүй л байхад дараагийнх нь уйлна. Ерөнхийдөө тэд байнга уйлдаг. /инээв/ Нэг нь уйлахаар нөгөө хоёр нь дагаад уйлна. Тэднийг тусад нь хооллохгүй бол нэг нэгнээ дагаад л уйлаад л уйлаад л.
-Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байв уу?
-Үгүй төсөөлж байсангүй. Гурван ихрийн аав болно хэмээн төсөөлж байсангүй. Зүгээр л жаргалтай байна.
-Нулимс таныг залхааж буй бололтой.
-Эцэг хүний хувьд үр хүүхдүүдийнхээ нулимсыг бол тэвчиж чадна. Бүх хүүхэд л уйлдаг. Гэхдээ яг унтаж байхад тэд уйлахаар бага зэрэг сэтгэлээр унадаг.
-Таны яриаг сонсохоор та их сайн аав бололтой.
-Сайн байхаас өөр сонголтгүй. Эхнэр минь тэднийг тээхээс авахуулаад төрөх хүртлээ их ядарч бас өвдсөн. Тэр бүхнийг харахаас өөр сонголтгүй байгаадаа заримдаа өөрийгөө их л буруутгадаг байлаа. Тиймээс эхнэрээ бага зэрэг тэнхрэх хүртэл би илүү оролцоотой байхыг хүссэн.
-Өнөөг хүртэл хүүхдүүдийн тань зураг нийтэд ил болоогүй байгаа. Энэ талаар. тэднийг зүгээр л нууцлахыг хүсч байна уу?
-Тэд минь хэтэрхий балчир байна. Зүгээр л гэр бүлээ хамгаалмаар байна.
-Зарим нэгэн хүний ухаалаг төхөөрөмжийн ачаар энэ бүхэн ил болно хэмээн эмээхгүй байна уу?
-Үнэнийг хэлэхэд эмээж байна. Гэрийнхээ зарим төхөөрөмжийг бага зэрэг сайжруулсан. Тэд хөдөлж эхэлсэн бол би ч гэсэн хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Гэр бүл дархан цаазат бүс нутаг гэдгийг л тэдэнд ойлгуулаад өгөх хэн нэгэн байдаг ч болоосой.
-Хэдхэн өдрийн өмнө DG Калвин Харрис болон дуучин Кейти Перритэй хамтарсан уран бүтээлээ нийтийн хүртээл болгосон. Би сонссон. Үнэхээр догь бүтээл болсон байна лээ?
-Тэд бол сонгодог уран бүтээлчид. Бид нэг баг болж ажилласан. Олны талархлыг их хүлээгээсэй хэмээн хүсч байна.
-Мөн “Сарыг хулгайлах төлөвлөгөө 3” хүүхэлдэйн киноны дууг та бичсэн. “There's Something Special” дуу үнэхээр сайхан бүтээл болсон байна лээ?
-Би дууг хүүхдүүдээ бодож бичсэн. Тиймээс л амжилтад хүрсэн гэж бодож байгаа. Миний хэд хэдэн дууг мөн уг хүүхэлдэйн кинонд ашигласан. Надад таалагдсан шүү.
-Таныг наснаасаа залуухан харагддаг гэж олон жилийн өмнөөс ярилцдаг.
-Тийм ээ би энэ талаар хангалттай сонссон.
-Тэгэхээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Мэдээж хэрэг. Сэтгэлээр унах асуудал огт үүсч байгаагүй.
-Ингэхэд хэдэн настай юм.
-44 настай.
-Бурхан минь. Тэгвэл тэдний зөв байж. Миний бодлоор наснаасаа 10 гаруй насаар залуухан харагддаг юм байна.
-Баярлалаа. Сэтгэл хөдөлж байна шүү. /инээв/
Б.Дэлгэрцэцэг