Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ж. К. Роулинг: “Харри Поттэр” зохиолын санааг галт тэргэнд явахдаа олсон

Ж. К. Роулинг: “Харри Поттэр” зохиолын санааг галт тэргэнд явахдаа олсон

Урлаг Урлаг02/08/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
84251466462017-08-02-15-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Харри Поттэр нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм.


Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг билээ. 

Ж. К. Роулинг тус зохиолыг бичсэнээрээ дэлхийн хамгийн баян зохиолчдын нэг болсон юм.  

Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна:

"Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож байгаагүй, тэрнээс өмнө миний энгийн нэг санаа надад ингэж их нөлөөлж байгаагүй л дээ. Цүнхээ уудалж ямар нэгэн бичих юм олдоогүй, бүр хөмсөгний харандаа ч байгаагүй дээрээс нь галт тэрэг саатсан учир би бичих зүйлийнхээ талаар олон цагийн туршид бодож суусан" хэмээжээ.

Варнер Брос компани тус зохиолоор кино хийсэн бөгөөд эхний Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны 11-р сарын 14-нд кино театруудаар гарсан бол төгсгөлийн Харри Поттэр ба Үхлийн шүтээн зохиолоор 2 бүлэг болгон хийж, 1-р анги нь 2010 оны 10-р сард, 2-р анги нь 2011 оны 7-р сард дэлгэцнээ гарчээ. 

Харри Поттэр кино цуврал нь өдгөө хамгийн их ашиг орлог олоод буй кино цувралуудын нэг бөгөөд нийт 7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна.

Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ. Тэгвэл энэхүү алдарт киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн талаарх видео бичлэгийг хүргэж байна. 

 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

www.breakingnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.