Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Түүхэн жүжгийн сар эхэллээ
Нийгэм

Түүхэн жүжгийн сар эхэллээ

Урлаг Урлаг04/10/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5bc6fd2329a9086egreat3427215392017-10-04-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Оюунлагууд цуглах өргөө” уриатай УДЭТ-ын хамт олон энэ улирлын тоглолтынхоо нээлтийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгээр эхлүүлэх гэж байна.

   “Эх түүх, соёлоороо бахархаж, ирээдүй хойчдоо өвлүүлцгээе” уриатай тус тоглолт нь энэ сарын 6-нд эхэлж, 7, 8, 21, 22-нд тоглогдох аж. Түүхэн жүжгийн сар Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр үргэлжлэх бөгөөд аравдугаар сарын 13, 14, 15-нд үргэлжилнэ. Харин 18-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг тоглох бол 19, 20-нд үзэгчиддээ дахин хүргэх юм байна. Түүнчлэн аравдугаар сарын 28, 29-нд С.Жаргалсайханы “Тэмүүжин”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” жүжгийг тоглох гэнэ.

   Сонирхуулахад, түүхэн жүжгийн сар эхэлсэнтэй холбогдуулан УДЭТ-аас түүхэн багц зарлажээ. Түүхэн багцад таван жүжгийг 60 мянга, гурван жүжгийг 45 мянган төгрөгөөр үзэх боломтой бөгөөд эхний 100 хүн уг багцад хамрагдах боломжтой аж.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.