Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Театрт үзвэр үзэх соёлд суралцах цаг болжээ…
Уртын дуу

Театрт үзвэр үзэх соёлд суралцах цаг болжээ…

Урлаг Урлаг25/10/2017Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_normal8237358732017-10-25-19-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын бүх театрт сонгодог урлагийн гайхалтай тоглолтууд тайзнаа амилж “театрын улирал” эхэлж байна. Урлагийн ертөнцөд зочилсон хэн бүхний хувьд, наад захын соёл эзэмшээгүй хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсээс болж үзвэртээ сэтгэл дундуур үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Гайхалтай хөгжмийн аялгууг сэтгэл зүрхээрээ мэдрэн таашаан сонсож байх мөчид, эсвэл драмын жүжиг, бүжгэн жүжиг, дуурьт бүхий л анхаарлаа төвлөрүүлэн үзэж байхад цаас шажигнуулан чихэр идэх, утас дуугарах, гар утсаараа чанга ярих зэрэг нь театрын акустик бүхий орчинд яг л дэргэд мэт сонстох нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Иймд үзвэр үзэж байхдаа бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах талаар нэгэнт тогтсон зарим ойлголтыг тоймлон хүргэе. 

1.Хувцаслалтдаа онцгой анхаар. Учир нь театрыг зорьж буй үзэгчид ердийнхөөс илүү дэгжин, баяр ёслолын гэмээр хувцаслах ёстой байдаг. Эрчүүд бараан өнгийн костюм, цайвар цамц өмсөж зангиа зүүдэг бол, эмэгтэйчүүд хувцаслалтаа гоёл чимэглэлээр тодруулах боломжтой. Гэвч хэт анхаарал татам хувцасласнаас даруу байх нь илүү зохимжтойг мартаж болохгүй. Бүсгүйчүүд үзвэрийн танхимд орохын өмнөхөн үнэртэй усаа дахин сэргээх нь хамгийн тохиромжгүй үйлдэл юм. Олон хүний янз бүрийн хурц үнэр зарим хүмүүст харшил өгөх магадлалтайг анхаарч, хэм хэмжээг нь тохируулаарай.

2. Үзвэрийн билетээ эрэгтэй нь өгнө. Театрын билет шалгагчид үзвэрийн билетээ өгөх, эмэгтэйдээ театрын хаалгыг онгойлгож өгөх зэрэг нь эрчүүдийн үүрэг юм. Үзвэр эхлэхээс 20 орчим минутын өмнө ирснээр яаралгүй тайван хувцсаа өлгүүлэх, хөтөлбөртэй танилцах боломж олдоно.

3. Театр өлгүүрээс эхэлдэг. Эрэгтэй нь эмэгтэйдээ гадуур хувцсаа тайлахад нь тусалсны дараа өөрийн гадуур хувцсыг тайлдаг. Өлгүүрийн номерыг эрэгтэй нь халаасандаа хийнэ. Өлгүүрийн номерыг хуруундаа өлгөж явах нь зохимжгүй. Театрын толинд харж хувцсаа засах нь ч соёлгүй үйлдэлд тооцогддог. Хувцаслалт, будалт зэргээ засах шаардлагатай бол ариун цэврийн өрөөг зориорой.

4. Эрэгтэй нь түрүүлж орно. Хэрвээ театрын ажилтан суудлыг тань зааж өгөөгүй бол эрэгтэй нь түрүүлэн явж суудалдаа сууна. Тухайн эгнээний үзэгчдийн өмнүүр явахдаа үзэгчид рүү нүүрээ харуулж явах бөгөөд намуухан хоолойгоор уучлал эрэх, эсвэл толгой дохин ойлголцох хэрэгтэй. /хэрвээ урдуур өнгөрч буй хүмүүст явах зай хангалттай бус бол суудлаасаа босож үзэгчийг өнгөрүүлнэ/. Суудалдаа очихоор үзэгчдийн өмнүүр явахад эрэгтэй нь урдаа явна. Эхлээд эмэгтэйгээ суулгаад дараа нь эрэгтэй нь суудалдаа сууна. 

5. Гурав дахь хонх дуугарахаас өмнө суудлаа эзэл. Хэрвээ таны суудал эгнээний дунд хэсэгт таарсан бол суудлаа эрт эзлэх хэрэгтэй. Суудал тань захдуу бол хүмүүс сууж гүйцсэний дараа суух нь эвтэйхэн байдаг.

6. Суудалд тань өөр хүн суусан бол билетээ үзүүлээд эелдгээр ойлголцоорой. Хэрвээ ямар нэгэн алдаа гарч суудал давхардуулан бичсэн бол театрын ажилтанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол тэдний үүрэг юм. Анхааруулж хэлэхэд, бусдын суудалд суух нь таныг л эвгүй байдалд оруулна. Нэгд, бусад хүмүүс билетээ үзүүлж өөрийн суудал болохыг танд нотлохын тулд цаг алдана. Хоёрт, та бусдын нүдэн дээр суудлаасаа хөөгдөн эвгүй байдалд орно.

7.Театрын үзвэрт бүү хожимд.  (театрын гэрэл унтарсны дараа зөвхөн лоож руу орж болно). Бусад тохиолдолд театрын ажилтнууд таныг зөвхөн тоглолтын завсарлагааны үеэр суудалдаа суухыг зөвшөөрдөг. Гэхдээ ямар ч байсан таныг оруулсан бол аль болох чимээгүй, бусдад саад болохгүйгээр хамгийн эхэнд таарсан сул суудалд суух хэрэгтэй. Тоглолтын дундуур суудлаа хайх нь зохисгүй.

8. Суудлын хоёр талын түшлэг дээр гараа бүү тавь. /энэ нь таны дэргэд суугаа хүмүүсийг тав тухгүй байдалд оруулах боломжтой/ Түүнчлэн хамт яваа хүнтэйгээ хэт ойр наалдан сууж хоорондоо ярилцвал ард суугаа хүнд үзвэр харагдахгүй болно. Хөлөө ачиж суух, хөлөө хэт задгай зай эзлүүлэн тавьж суух, суудлынхаа ирмэг дээр суух болон урд талын суудлын түшлэгнээс зуурах, түүнд хөлөө хүргэх нь зохимжгүй.

9. Тоглолтын хөтөлбөр бол дэвүүр биш. Танхимд хэдий бүгчим байсан ч хөтөлбөрөөр дэвүүр хийх нь зохимжгүй. Театрын дурангаар үзэгчдийг бүү дуранд. Дуран бол тайзан дээрх үйл явдлыг л харах зориулалттай.

10. Чимээгүй суу. Үзвэр эхлэхийн өмнө гар утсаа бүрэн унтраа. Гар утасны чимээ үзэгчдэд төдийгүй жүжигчдэд саад болдог. Жүжигчид тоглож байхад жүжиглэлт болон зарим үзэгчдийн биеэ авч явах соёлын талаар бүү авч хэлэлц. Маш намуухан дуугаар тэдгээр үзэгчдэд анхааруулж болох боловч, энэ бол театрын ажилтнуудын үүрэг гэдгийг санаарай. Хэрвээ та ханиад хүрсэн бол үзвэр үзэхээ хойшлуул. Учир нь ханиалгах, найтаалгах чимээ нь үзэгчид, жүжигчдэд хамгийн их саад болдог.

Жич: Үзвэрийн үеэр юм идэх, цүнхээ ухаж чимээ гаргах, уут шажигнуулах, хөлөөрөө тогших зэрэг нь байж болшгүй үйлдэл юм.

11. Тоглолтын завсарлага. Суудалдаа суух, эсвэл буфетээр үйлчлүүлэх, театрын фойег сонирхох боломжтой. Харилцааны соёлыг эрхэмлэн, танилуудтайгаа таарвал зөөлөн дуугаар ярилцаж санал солилцох нь зохимжтой. Хэрвээ эмэгтэй нь суудалдаа үлдэхийг хүсвэл эрэгтэй ч бас үлдэх ёстой байдаг. Зайлшгүй шаардлагатай бол эмэгтэйгээсээ уучлал хүсээд хурдхан шиг гараад ирж болно.

12. Тоглолт дуустал хүлээ. Тоглолт дуусаагүй байхад гарах нь соёлгүйн шинж юм. Үзвэр огт таалагдахгүй байсан ч завсарлагыг хүлээж байгаад гарч явах нь зөв. Хэдийгээр та маш их ядарсан, тоглолт дэндүү уйтгартай санагдсан ч үзвэрийн үеэр унтах нь байж болшгүй зүйл. Түүнчлэн сэтгэл хангалуун байгаагаа хэт чанга, хэмжээлшгүй ихээр илэрхийлэх нь таны соёлын түвшин доогуур болохыг илтгэдэг нэг үзүүлэлт юм. Алга ташилт нь хэмжээ хязгаартай байх ёстой. Тоглолтын дундуур хэсэгчилсэн алга ташилт сонстох нь жүжигчинд саад болдог. Гэхдээ тоглолт дууссаны дараа та өөрийн баяр бахдалыг бүрэн илэрхийлэх боломжтой юм. Чин сэтгэлийн халуун алга ташилт бол үзэгчдийн зүгээс жүжигчдийг хүлээн зөвшөөрч буйн тод илэрхийлэл болдог. Жич: Исгэрэх, хашхирах, хөлөө дэвслэх зэрэг нь театрт огт зөвшөөрөгддөггүйг анхаарна уу.

13. Жүжигчинд цэцэг өгөх. Өөрт таалагдсан жүжигчинд цэцэг өгөхдөө тоглолт дууссаны дараа, тайзан дээр гаралгүйгээр өгөөрэй. Төгсгөлийн ёсолгоог хүлээж байгаад, бүх жүжигчид зэрэгцэн зогссоны дараа, нэгдүгээр эгнээ болон тайзны хоорондох зайнаас цэцгээ өгөх нь зохимжтой. Түүнчлэн театрын ажилтнаар дамжуулан жүжигчинд цэцэг хүргүүлж болдог. 

14. Үзвэр дуусангуут өлгүүр рүү гүйх нь зохимжгүй. Жүжигчид нэг бус удаа гарч ирж ёсолдог тул хөшиг хаагдахыг хүлээх хэрэгтэй. Зөвхөн үүний дараа л яаралгүй гарах нь зөв юм. Хэрвээ энэ бүхнийг хүлээж чадахааргүй бол үзвэрийн төгсгөл хэсгийг балкон дээрээс үзээд, хэнд ч садаа бололгүйгээр түрүүлж гарч болдог театрын бичигдээгүй хууль бий. 

15. Өлгүүрийн оочерт цаг бүү алд.  Театрын фойед зугаалах, үзвэрийн тухай сэтгэгдлээ хуваалцах зэргээр түр хүлээж болно. Өлгүүрээс хувцсаа аваад эрэгтэй нь түрүүлж пальто, цуваа өмсөх бөгөөд дараа нь эмэгтэйнхээ гадуур хувцсыг өгдөг. Эцэст нь бүсгүйгээ ресторанд урьж үдшийн зоог бариад гэрт нь хүргэж өгөөрэй.

Театрт өнгөрүүлсэн үдэш тань гайхалтай сайхан байж, сэтгэлийн их таашаал авах болтугай хэмээн ерөөе.

Бэлтгэсэн: Д.Дөлгөөн

Эх сурвалж: www.culture.ru

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.