Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ц.Энхжин: 24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан
Дуу хөгжим

Ц.Энхжин: 24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

Урлаг Урлаг21/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
229641756092017-11-21-12-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн гоо сайхны олимпд эх орноо төлөөлөл амжилттай оролцоод ирсэн мисс Ц.Энхжин өчигдөр эх орондоо ирлээ.  Тэрээр “Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ажлыхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид цөөхүүлээ, гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт гэж би бодож байна. Тийм учраас маш их талархаж байгаа.

   Дараагийнхаа оролцох миссийг эртнээс бэлдэж эхлэе гэж бодож байгаа. Маш сайн сойж байгаад амжилтаа ахиулахын тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж хувь нэмэрээ оруулах болно. Миний хувьд би өөрийнхөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон байгаа. Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлсний үр дүн маань гарсан. Тиймдээ ч энэ долоон шалгаруулалтын зургаад нь шилдэгт шалгарч чадсан. Өөрийнхөө чадах бүх зүйлсийг тултал нь хийсэн учир харамсах зүйл байхгүй байна.

   Эцсийн мөчид шүүгчдийн шийдвэр шилдэг 15-д үлдээсэн.  Миний хувьд намайг хамгийн эхэнд дуудна гэж бодоогүй байсан. Тийм болохоор маш их баярласан. Шилдэг 15-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ эхэнд дуудагдана гэж бол бодоогүй байсан” хэмээжээ. Түүний “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд:

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадсан юм.

   Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо Ди Каприогийн шинэ кино ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

06/08/2025

“Аминч” уран сайхны кино IPTV болон OTT флатформуудад орлоо

06/08/2025

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

06/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.