Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хэнтий аймгийн залуусын “АСК Хэнтий 2017” тэмцээний эхний шат боллоо
Нийгэм

Хэнтий аймгийн залуусын “АСК Хэнтий 2017” тэмцээний эхний шат боллоо

Урлаг Урлаг05/12/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24826015_172780603312585_711042160_o6047481692017-12-05-15-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “АСК Хэнтий”-2017-д 11 баг оролцож, өргөн утга агууллага бүхий олон сэдвүүдийг нэгэн дор хөндөж, урлагын хэлээр хүргэлээ. Өнөөгийн залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, үүх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдлаас болж хүн хүнээ байж, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгаа болон сошил медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдэгрүүлж байгаа зэргийг үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаатал нь хүргэж чадсан юм.

   Тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Гантулга санаачлан Хэнтий аймгийн Оюутны холбоотой хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд хоёр шатны шалгаруулалтаас бүрдэх тэмцээний Гала тоглолт энэ сарын 9-нд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилнэ. Аймгийн залуусыг урлагаар дамжуулан нэгтгэх, үзэл бодлыг нь сонсох өнөөгийн залуусын хүсэл мөрөөдөл, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг урлагийн хэлээр ойлгох зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид болон оролцогчид онцолж байлаа.

   Гала тоглолтонд Тэмүүжин цогцолбор сургууль Хэрлэн 4-р сургууль Галшар сум Бэрх хот Хэрлэн 1-р сургууль Батноров сумын залуучууд авъяас чадвараа сорихоор үлдээд байна. Тэд “Хэтийн Хэнтий”-30 сэдийн хүрээнд гэрин даалгавараа бэлдэж өрсөлдөх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятад бүсгүй миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон хэвээр байна

29/09/2026

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026

Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн панелистаар оролцоно

29/09/2026

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.