Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2017 оны онцлох ажлууд
Нийгэм

Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2017 оны онцлох ажлууд

Урлаг Урлаг04/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1455657208221142018-01-04-13-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнгөрсөн 2017 онд Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ:

  1. “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг хоёрдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулан зохион байгуулав.
  2. Сөүлийн гудамжийг автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээсэн бөгөөд тус гудамжинд гадаад дотоодын жуулчдыг бүхий л төрлийн мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлэх зорилгоор Жуулчны мэдээллийн төвийг нээж шөнийн уртасгасан цагаар ажиллуулав.
  3. Жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болголоо. Тус хөтөч ном болон газрын зураг нь жуулчдыг нийслэл хотоор аялахад шаардлагатай бүхий л мэдээллүүдийг өөртөө агуулж байгаа бөгөөд үнэгүй түгээгдэж байна.
  4. Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээв.
  5. Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж амрах цэгүүдийг байгуулан тохижууллаа.
  6. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 30 гаруй уран бүтээлчидтэй хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлан 2017 оны 12-р сарын 20-ны өдөр Мөсөн хотхоны нээлтийг хийлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026

Цан малгай нь зэрэг дэвээр ялгаатай байв

23/02/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

23/02/2026

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.