Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд соёл, урлагийн салбарынхантай уулзалт хийлээ
Нийгэм

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд соёл, урлагийн салбарынхантай уулзалт хийлээ

Урлаг Урлаг11/01/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1223456789722668782018-01-11-13-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 

   Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон соёл, урлагийн салбарын 230 гаруй төлөөлөл оролцож холбогдох асуудлаар мэдээлэл солилцлоо. 

 

 

   Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон байнгын хорооны гишүүд “Соёл урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлс, өв уламжлалаа дээдлэн хадгалж хамгаалах, сурталчлан таниулахад чиглэсэн бодлого гаргаж, зөв зохицуулалт хийх талаар Та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Музейн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж байна. Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжин хамтран ажиллаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах болно” гэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026

“Тайга” хөгжмийн фестивалийг Булган аймагт зохион байгуулахаар боллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.