Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлаж Д.Сүхбаатарын талбайд байршууллаа
Нийгэм

Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлаж Д.Сүхбаатарын талбайд байршууллаа

Урлаг Урлаг23/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
147215428022018-01-23-19-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

    Элчин сайд Катрин Арнолд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр орон, ард түмэн олон салбарт хамтран ажилладаг. Энхийг хамгаалахаас авахуулаад соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг хүргэе. Бидний харилцаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээн тодотгож байв. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтийн ажиллагааг өвөрмөцөөр хийж байгаа Их Британийн Элчин сайдын яамныханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье” хэмээлээ.

    “Монгол Улс 1963 онд барууны улс орнуудаас хамгийн анх Их Британи улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Энэ жил түүхт ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар, Лондон хотуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ онцлов. Тус мөсөн баримлыг Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар уран барималч Ц.Батмөнх урласан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.