"UBS" телевизийн бүтээл "Universe Best Songs" нэвтрүүлэгт Монголчуудын дийлэнх нь орсон гэхэд хилсдэхгүй. Олон мянган хүн дундаас шилэгдэн гарч ирсэн цөөн хэдэн дуучдын нэг бол Ч.Цэлмүүн. Өвөрмөц хоолойтой түүнийг Монголын Лиона Луйс хэмээн тодотгож байсан удаа бий. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хүүгээ аван аралын Япон улсыг зорьсон тэрээр олон жил найзласан найзтайгаа шинэхэн амьдралаа эхлүүлээд буй.
Саяхан хуримаа хийсэн шинэхэн хосуудын зураг цахим орчинд тархаж дуртай нэгэн нь ашиглах болсонд дуучин бүсгүй бухимдаад авчээ. Тэрээр энэ тухай "Хуримын зурагийг зөвшөөрөлгүй пост хийснээ шал ондоо хүний нэр нтр тавьчихсан ч байх шиг. Ямар сонин юм бэ. Эвгүй бас дургүй хүрмээр санагдаад, тэгсэн хүмүүс бараг л ингээд хүний хуримын зураг хэрэглээд юу нь буруу байгаа юм гэсэн шиг л аашилж байналээ" хэмээн дургүйцлээ илэрхийлээд авчээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn