Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Спартак” балетыг амралтын өдрүүдэд тоглоно
Нийгэм

“Спартак” балетыг амралтын өдрүүдэд тоглоно

Урлаг Урлаг26/01/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aaLQLCzRbwKoUJispar8759001282018-01-26-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд (2018.01.27-28) А.Хачатуряны “Спартак” балетыг тоглох гэж байна. Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмийн хэлээр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.

“СПАРТАК” БАЛЕТЫН ГОЛ ДҮР:

  • Спартак – А.Өлзий-Орших, М.Од
  • Фригрия – Гавьяат жүжигчин Г.Цолмон, О.Анужин
  • Красс – Э.Эрдэнэжаргал
  • Эгина – Б.Баасансүрэн, Б.Саруул тус тус тоглоно.

XX зууны шилдэг балет А.Хачатуряны “Спартак” балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.

Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт цогц бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг уг бүтээл нь балетын урлагийг шимтэн үзэгч таны заавал үзэх бүтээлүүдийн нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P-ын Япон дахь тоглолтын VVIP тасалбар “BIGBANG”-ийн VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байна

17/11/2026

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026

Гленн Клоуз, Ридли Скотт, Флойд Норман нар Академийн хүндэт “Оскар” хүртлээ

17/11/2026

ФОТО: “Governors Awards”-ын улаан хивсний ёслолоос

17/11/2026

Уран бүтээлч Ө.Ирмүүний “Босоо · Хөндлөн” бие даасан үзэсгэлэн үргэлжилж байна

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.