Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Хэнтийн авьяаслаг багачууд уран зургийн үзэсгэлэн гаргалаа
Сонсох

Хэнтийн авьяаслаг багачууд уран зургийн үзэсгэлэн гаргалаа

Урлаг Урлаг19/04/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2635351140471762018-04-19-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Даяаршиж буй нийгэмд томчууд бид аливаа зүйлийн хар барааныг урьтаж хардаг болсон нь маргашгүй үнэн. Гагцхүү хорвоо ертөнцийн өнгийг улам тод, гэрэлтэй, яг л солонгын долоон өнгө адил болгож байдаг ховорхон зүйлүүдийн нэг бол хүүхдийн ертөнц бас тэдний бүтээлүүд билээ. “Хүүхдийн уран бүтээлд дэлхий багтдаг” хэмээн хүүхдийн номын зохиолчид нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үгийг Хэнтий аймгийн хүүхэд багачуудын зурсан 100 гаруй зураг бататгах мэт. Шар нар, цэнхэр далай, ногоон зүлэг, бор байшин, ногоон бөмбөг, хөх онгоц, ягаан бамбарууш, улаан цэцэг гээд л өнгө өнгөөр алагласан 100 гаруй уран зургууд өөрийн эрхгүй нүд баясгана.

   Анзаарч харвал дөрөв, таван настай бяцхан Пикассонуудын зургийн гол сэдэв нь өвөө, эмээ, аав, ээж, ах, эгчтэйгээ аз жаргалтай амьдарч байгаагаар дүрсэлсэн байх. Мэдээж машин, онгоц, цагдаа ахыг зурсан зургууд ч харагдана. Дийлэнх нь хөвгүүдийн бүтээл ажээ. Харин цэцэг, туулай, өлгийтэй хүүхэд, ангаахайнуудаа дагуулсан дэгдээхэй зэрэг ан амьтан, ургамал моддын дүрслэлийг охидууд бүтээжээ. Зарим нь өөрсдийн шимтэн үздэг “Пороро”, “Миний бяцхан одой морь”, “Пеппа торой” зэрэг хүүхэлдэйн киноны үлгэрийн баатруудыг ч амилуулсан байна. Энэ бол Хэнтий аймгийн 4 дүгээр цэцэрлэг болон мөн аймгийн Өмнөдэлгэр сумын 14 дүгээр цэцэрлэгийн багачуудын Улаанбаатар хотын найзууддаа зориулан гаргасан “Уран бийр” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд байлаа.

   Хэнтий аймгийн дөрөвдүгээр цэцэрлэгийн багш Б.Занданхүү “Хүүхдийн ордонд болсон “Уран бийр” үзэсгэлэнд 190 хүүхэд, багш нарын 400 гаруй бүтээл тавигдлаа. Гэхдээ энэ үзэсгэлэн анхных нь биш. Манай цэцэрлэг улс болон аймгийн хэмжээнд тав дахь удаагаа хүүхдүүдийнхээ бүтээлийг танилцуулж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд багш нарын гараар хийсэн бүтээлүүдийг тавьснаараа онцлог боллоо. Манай багш нар сургалтын бааз, хичээлийн хэрэглэлээ өргөжүүлэхийн тулд гарын доорх материал ашиглан хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, гарын эв дүйг хөгжүүлэх төрөл бүрийн хэрэглэгдэхүүн хийсэн. Мөн манай цэцэрлэгийн 40 гаруй хүүхэд Хүүхдийн ордны алтан медалиар шагнууллаа” хэмээн ярив.

   Шинэ жилийн баяр ойртоход эцэг, эхчүүд хүүхдэдээ багт наадмын баг авч өгөх эрэлд гардаг. Тэгвэл Хэнтийн багш нар хулгана, гахай, туулай, сармагчин, хонь гэхчилэн дийлэнх амьтны багийг өөрсдийн гараар урлажээ. Ингэхдээ арьсанд  нь харшил өгөхгүй материалаар хийсэн байсан нь эцэг,эхчүүдийн талархлыг хүлээжээ. Мөн “Алтан загасны үлгэр”,  “Царцаа шоргоолж хоёр” үлгэрийн баатруудыг ч гараар урласан харагдана.  Өмнөдэлгэр сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Ганцэцэг “Хүүхдүүдийн сонирхол, сэтгэхүй нийгмээ дагаад өөр болсон. Тиймээс багш нар бид хүүхдүүдээ дагаад сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй юм. Дээр үеийнх шиг таван хошуу малын тухай давтан ярихаас илүү хүүхэд юу үзэж, юу сонсож байгааг мэдэрч харилцах нь чухал. Манай цэцэрлэгийн багш нар яг энэ арга барилаар ажилладаг. Тухайлбал, хүүхдүүдийн үзэх дуртай одой морийг бид цаасаар хийж, сүүл, сагмай хэсгийг нь хиймэл үс, утас зэргээр бүтээсэн юм. Ингээд хүүхдүүдэд хайртай одой мориныхоо сүүл, сагмайг нь нь сүлжиж өгөхийг даалгана. Энэ нь  хүүхдийн хурууны булчинг ажиллуулж, эв дүйтэй болгож, цаашлаад сургуульд ороод үзгээ барих бэлтгэл нь болж байгаа юм” гэв.

Орон нутгийн багш нарын юмханаар юм хийх ухааныг магтахгүй байхын аргагүй. Таван хошуу малтай хот айлаар хөдөөгийн амьдралыг дүрсэлсэн бол лууван, манжин, төмс, байцаа зэрэг хүнсний ногоо гүйцэд ургаж боловсрохоороо ямар хэмжээтэй болдгийг харуулсан макет загвар, ундааны саваар үзэг, бал, харандааны сав хийсэн байсан нь тэдний ажилч хичээнгүй төдийгүй хүүхдүүддээ аливаа юмсын учир шалтгааныг ойлгуулж, сургах гэж хичээдэг зангийн илрэл болох нь тод харагдаж байлаа. Үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонд өнөөдөр нээлтээ хийсэн юм.




Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.