Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үндэсний их баяр наадмын найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
Уртын дуу

Үндэсний их баяр наадмын найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж

Урлаг Урлаг26/04/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1551154881269802018-04-26-18-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо: Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багийн  сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ

Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Төсөл хүлээн авах хугацаа

Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2018 оны 05 дугаар  сарын 15-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам бүртгэж хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын удирдамж, дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mecss.gov.mn, www.culture.gov.mn хаягаас авна уу.  

БСШУСЯ-ны 417 тоот өрөө. Утас; 260724, 264946

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТ,ТӨРИЙН

 ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫН НАЙРУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙН

 ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

2018 оны 04 дүгээр  сарын 24-ны өдөр.

Нэг. Зорилго

Энэхүү удирдамжийн зорилго ньҮндэсний их баяр наадмын нээлт хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчдын багийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, найруулагчдын багийг сонгох, томилохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Гурав.  Төсөл хүлээн авах хугацаа

Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2018 оны 05 дугаар  сарын 15-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны яам бүртгэж хүлээн авна.

Дөрөв.Төсөлд тавигдах ерөнхий  шаардлага

“Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулахтөсөлд тавигдах шаардлага:

  • Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;
  • Тулгар төр,  Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгал ялсны түүхэн үйл явцын тухай болон үндэстнийхээ түүх, соёлын хосгүй нандин өв, дурсгалууд дуу, хуурыг онцгойлон эрхэмлэсэн, бидний хойч ирээдүй хүүхэд залуучуудын хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, дэлхийн соёл, урлагийн хөгжлийн түвшинд хүрэхийг тэмүүлсэн гэх мэт өргөн утга санааг тусгасан байх;
  • Нээлт болон хаалтын үйл  ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;
  • Зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх мөн уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;
  • Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
  • Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-50 минут байхаар төлөвлөсөн байх;
  • Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсонбайх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх;

Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

  • Төсөл нь Монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг  агуулсан байх;
  • Концертын  найруулга, зохиолд нийцүүлэн  олны танил,нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;
  • Найруулга зохиомж, цаг хугацааг  нарийн төлөвлөж, тайз декорацийг  шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
  • Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;
  • Арга хэмжээнд  шаардагдах хөрөнгийн хэмжээ, төсвийн задаргааг хавсаргасан байна.

Найруулагчийн багт тавигдах шаардлага:

    • Соёл, урлагийн томоохон буюу нийтийг хамарсан эвент, арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай байх;
    • Мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид, ажилтнууд /хөгжим, дуу бүжгийн найруулагч, бүжиг дэглээч болон гэрэл дууны техникийн  ажилтнууд, зохион байгуулагч/-аас бүрдсэн байх;
    • Багаар ажиллах, арга хэмжээг эрсдэлгүй хариуцлагатай зохион байгуулах чадвартайг  нотлох;
    • Төслийн удирдах баг, найруулагч, удирдаач, бүжиг дэглээч, хормейстр г.м/-ийн гишүүдийн  харьяалагдах байгууллага, ажлын туршлага зэрэг  мэдээллүүдийг тус тус хавсаргана. 

Тав. Төслийн шалгаруулалт

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон хүндэтгэлийн концертыг зохион байгуулах төслийг сонгон шалгаруулах ажлыг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн салбар хорооноос байгуулсан дэд комисс гүйцэтгэнэ. Дэд комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж, салбар хороонд танилцуулна. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батлан гэрээг байгуулна.

 

—-oOo—-

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.