Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу малчид, уяачид анх удаа зөвлөлдөнө
Дуу хөгжим

Залуу малчид, уяачид анх удаа зөвлөлдөнө

Урлаг Урлаг01/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5135133327424162018-05-01-17-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны тавдугаар сарын 11-нд Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын тэргүүлдэг Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид чуулна. Энэхүү зөвлөгөөний талаар Монголын морин спорт залуу уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалангаас тодрууллаа. 

-Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөний гол зорилго нь юу вэ?

-Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ зөвлөгөөний үеэр залуу малчид, уяачдыг дэмжих чиглэлээр төр засгийн зүгээс явуулж байгаа бодлогуудыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамнаас танилцуулна. Хоёрдугаарт, залуу малчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал санаачлага хэлэх юм. Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах дүрэм журмын талаар санал авна. Үүнээс гадна хэд хэдэн хуулийн төслийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Үүнд, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл, малын генетик нөөцийн хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг танилцуулна. 
Мөн улсын баяр наадам, бүсийн хэмжээний томоохон уралдааныг зохион байгуулалт талаас нь шүүмжлэл гардаг. Тэгэхээр морин уралдааныг хэрхэн зохион байгуулах, уяач болон уралдаанч хүүхдийг бүртгэж, сертфикаттай болгохоор төлөвлөж байгаа. Монголын морин спорт залуу уяачдын холбоо 21 аймагт салбартай. Салбар хороодоор дамжуулаад аймаг, сумдын төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний том зөвлөгөөн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

-Зөвлөгөөнд оролцох хүсэлтэй хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?

-Заавал холбооны байранд ирж бүртгүүлэх шаардлагагүй.  Монголын морин спорт залуу уяачдын холбоо гэсэн фейсбүүк хаягаар бүртгүүлж болно. Мөн энэ хаягаар шаардлагатай мэдээллээ авах боломжтой.

Т.НОМИН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025
Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг дахин толилуулна

05/11/2025

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.