Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Драмын эрдмийн театрынхан ирэх сард аялан тоглолтоо хийнэ
Уртын дуу

Драмын эрдмийн театрынхан ирэх сард аялан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг29/08/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51351537390115102018-08-29-19-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2018 оны намар цагийн аялан тоглолтоо  есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад  зохион байгуулахаар болжээ. 

Тодруулбал, 2018 оны есдүгээр сарын

  • 12, 13,14-ний өдрүүдэд Баянхонгор аймагт,
  • 15, 16,17-нд Өвөрхангай аймагт тус тус зохион явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ удаагийн аялан тоглолтын хөтөлбөрт 

  • Э.Оюун зохиол, Н.Наранбаатрын найруулга “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” драмын жүжиг 
  • СГЗ Ш.Гүрбазарын зохиол  “НАДААР ТОГЛОСОН ХАЙР” уянгын драмын жүжиг 
  • Рей Куни . Ж.Чэпмен “ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” инээдмийн жүжиг
  • С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулах болно. 

Энэхүү ажлын  хүрээнд тус театрын уран бүтээлчид аймгийн иргэд  хөдөлмөрчид,  хүүхэд залууст зориулан шилдэг  сор бүтээлүүдийн дээжсээ бүх насны үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлж,  уран бүтээлчдийн уулзалтыг нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийж, төв хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн  зэрэгцээ тухайн аймгаас төрөн гарсан театрын урлагийн алдар цолтой ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээл туурвилийг  таниулан сурталчилж,  нутгийн зон олонтой нь уулзан золгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж иржээ. 

Аялан тоглолтын  бүрэлдэхүүнд театрын удирдлага,  ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай шилдэг  жүжигчид, арын алба нийлсэн нийт 40- 50 гаруй  уран бүтээлчид  тухайн нэг аймагт оролцдог. 

Аялан тоглолт гэдэг утгаараа Хавар Намрын сайхан улиралд зохион байгуулж, тоглолтын зэрэгцээ уран бүтээлчдээ тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар  танилцуулдаг уламжлалтай.

Хөтөлбөрт  нас насны үзэгчдэд зориулсан  үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн,  хүүхдийн зэрэг бүхий л төрөл  жанарын  бүтээлүүдээ толилуулдаг. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй соёлын урлагийн бодлогын хүрээнд УДЭТеатрын хамт олон хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр  үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21-н аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай  хамтран  амжилттай зохион байгуулж орон нутгийн  иргэдийн  талархлыг  хүлээсээр байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.