Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин Д.Болдын “Ертөнц 12” тоглолт түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй
Уртын дуу

Дуучин Д.Болдын “Ертөнц 12” тоглолт түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй

Урлаг Урлаг03/09/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
42221806712018-09-03-12-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок поп урлагийн түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх нэгэн гайхалтай тоглолтыг Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнгөрсөн сарын 31-ны өдөр “Буянт-Ухаа" спорт цогцолборт “Ертөнц 12” хэмээх нэртэйгээр амжилттай зохион байгууллаа. Тэрээр “Ертөнц 12” тоглолт нь түүний бие даасан тав дахь том тоглолт юм. Түүний хувьд нийт 12 цомгийнхоо 40 гаруй хит дуугаа дуулан жинхэнэ амьд шоу тоглолтыг үзүүлсэн юм. Түүний тоглолтыг тэсэн ядан догдлон хүлээсэн фенүүд нь “Буянт-Ухаа" спорт цогцолборыг ёстой л “нураах” шахсан гэхэд хэтрүүлсэн болохгүй  болов уу.

  VIP тасалбар нь 500 мянган төгрөгөөр худалдаалагдсан ч ховрын бараа шиг эрэлттэй байсан гэхэд болно. 15 мянган хүний суудалтай цогцолбор дүүрэн фэнүүдээ доргиож, шуугиулж, бүр уйлуулж чадсан нь 40 шүргэж яваа Д.Болдын өнгөрсөнд бүтээсэн бүхний үр шим гэлтэй. Сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн шийдэл бүхий хөгжим дуугаралт, дэлгэцийн өнгө хосолсон  тайз зэрэг нь ямар ч тоглолтуудаас илүү шинэлэг содон байж чадсан юм. Тоглолтод “Камертон” хамтлаг, “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго, реппер Quiza, BAT, Ginjin мөн “Voice of Mongolia”  шоуны шилдэг оролцогчид болох Ц.Энгүүн,Б.Хулан,С.Идэрмаа нар оролцлоо. Түүний тоглолтыг үзэхээр олны танил хүмүүс нэлээдгүй явж байсны дунд “Киви” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, дуучин Наки, А.Хишигдалай, Г.Анархүү, Ангууч буюу Б.Баттөр нар байсан юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол HD" телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар хамтран ажилласан бөгөөд олон  хүний бүрэлдэхүүнтэй том баг ажилласан байна. Тоглолтын дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таны өмнөх тоглолтуудыг үзэж байсан ч энэ удаагийн тоглолт бүр ч илүү гайхалтай боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Долоон жилийн дараа бие даасан тав дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын үеэр 2005 оноос гаргасан 40 хит дуугаа амьд хөгжимтэй дууллаа. Тоглолтынхоо  ард  амжилттай гарсан нь  арын албаны ажилчид болон тусалж дэмжсэн бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Хамгийн гол нь энэ үдшийг халуун дулаан уур амьсгалтай болгосон хүрэлцэн ирсэн үзэгч фенүүддээ маш их баярлалаа . Сэтгэл их хөдөлж байна.

-Бараг таван цаг дууллаа. Хэр их ядрав?

-Ядраагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гэхдээ бэлтгэл сайтай байсан учраас тоглолт маань  санасан хэмжээнд сайхан боллоо. Ямар ч байсан би энэ тоглолтоороо шоу урлагийг нэг шатанд ахиулсан, урьд нь хийж байгаагүй өргөн хэмжээний тоглолт хийхийг хичээсэн.

-Бие даасан тав дахь тоглолтоо хийчихлээ. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

– Шинэ цомгийнхоо бэлтгэл ажилдаа орсон. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орно  гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

Түүний хэлснээр шоу урлагийг нэг шатанд ахиулсан, үзэгч фэнүүдээр заал дүүргэсэн тоглол нь ойрын өдрүүдийн ярианы сэдэв, дурсамж болон үлдэнэ.  Д.Болдын энэ үдшийг доргиосон үзэгч, фэнүүдтэй хамтран дуулж, хамтдаа доргисон таван цагийн тоглолт түүний нулимстай өндөрлөсөн юм.

Ингээд “Буянт-Ухаа" спорт цогцолборыг пиг дүүрэн “бут авсан” Төрийн соёрхолт Д.Болдын тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.