Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»ХУВЦАС ЗАГВАРЫН ТАЛААР ДАГАВАЛ ЗОХИХ 8 ИНСТАГРАМ АККАУНТ
Роман, Тууж

ХУВЦАС ЗАГВАРЫН ТАЛААР ДАГАВАЛ ЗОХИХ 8 ИНСТАГРАМ АККАУНТ

Урлаг Урлаг05/09/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fashion6912929902018-09-05-14-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Энэ удаагийн дугаартаа хувцас загварын сэдвийг онцолж байна. Зарим нь танд сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэх бол зарим нь өдөр тутмын хувцаслалтын санаа, мөн загварын маш гоё зургуудыг нийтэлнэ. Маш олон брэнд, дизайнер, загварын блоггеруудтай холбоотой хэдэн зуун, хэдэн сая дагагчтай аккаунтнууд байдаг ч арай сонирхолтой, өөр, үзүүштэй гэж бодсон энэ наймыг нь сонгов. Олон тайлбар хийгээд яахав, инстаграмаараа ороод таалагдсанаа дагаад дагаад!!!

1. HYPEBEAST

Хувцас загвар, урлаг, хөгжим, дизайн, амьдралын хэв маягуудтай холбоотой шинэлэг, чанартай, найдвартай мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэдэг www.hypebeast.com-ийн албан ёсны инстаграм аккаунт. Streetwear, street fashion, underground тал руугаа илүү давамгай байдаг юм шиг санагддаг. Зөвхөн хувцсаар зогсохгүй, ер нь л сүүлийн үед трэнд болж байгаа зүйлсийн мэдээллийг хүргэх болно. #hypebeast #dope

2. LOOKBOOK

Цэвэр хувцас загварын сайт болох www.lookbook.nu-гийн инстаграм аккаунт. Мэдээллийн вэбсайт гэхээсээ илүү фашион блоггерууд, сонирхогчдын нэгдсэн блог гэж хэлчихэж болох учраас дуусашгүй олон зурагтай байдаг. Хэрвээ lookbook.nu-д та өөрийн зургийг хийхгүй, зөвхөн хүмүүсийн хувцаслалтаас санаа авъя гэж бодож байгаа бол инстаграм аккаунтыг нь дагахыг санал болгож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байх янз бүрийн загварын мэдрэмж, стильтэй хүмүүсийн хувцаслалтаас суралцаарай.

3. VOGUEMAGAZINE

Дэлхийд алдартай загварын сэтгүүл болох Vogue-ийн албан ёсны инстаграм аккаунт. Сэтгүүл болон сүүлийн үеийн загварын сонин хачинг цаг алдалгүй хүргэдэг. Илүүц тайлбар хэрэггүй болов уу, бид нар өнөөх Vogue-ийн талаар ярьж байна шүү дээ! www.vogue.com #vogue

4. KOREANMODEL

Солонгосын загварын ертөнц өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Энэ аккаунтаасмаш өөр taste мэдрэгддэг. Загварын сэтгүүлүүд дээр тавигдсан мэргэжлийн зургуудаар баялаг. www.koreanmodel.tumblr.com #asianfashion

5. OOTDMAGAZINE

Ootd= Outfit of the day= Өнөөдрийн хувцас. Өдрийн тутмын хувцаслалтын санаануудыг эндээс авч болно. Нэрнээс нь болоод ч тэр үү, юу өмсөхөө мэдэхгүй гашилж байх үедээ энэ аккаунт руу орчихдог юм. Зурагнуудыг нь хараад төстэй хувцас байвал заримдаа шууд автоматаар хослуулаад өмсчихөөр их цаг хэмнэдэг 😛 www.ootdmagazine.com#whattoweartoday #ootd

6. OOTDMEN

Ихэнх фашион аккаунтууд зөвхөн эмэгтэй хүмүүст зориулсан постууд давамгай оруулдаг бол энэ аккаунтыг дагаснаар эрчүүд маань зөвхөн эрэгтэй хувцаслалтын санаа, сонирхолтой загварын зургуудыг харж болох нь ээ. #ootdmen #mensfashion

7. LE21EME

Le 21ème "SAY IT WITH ME: Luh Van-Tay-Uh-Nee-Emm. This is NOT a street style blog!” Гэхдээ л яах аргагүй гудамжинд харц булаам дэгжин хувцасласан хүмүүсийн зургуудаар дүүрэн аккаунт. Зурагчин нь ийш тийш их аялж зураг дардаг болохоор урын сан баялаг бөгөөд эндээс олон улсын загварын хандлага, өнгө төрхүүд харагддаг. www.le21eme.com#streetfashionphotography #fashionweek

8. 100FLAVOURSUK

"Хувцас загвар, хөгжим, одод хийгээд амьдралын хэв маяг!" гэж аккаунтын тайлбар дээр бичсэн байна. Бусад аккаунтуудаасаа арай ондоо. Оддын хувцаслалт, шинэ мэдээ, энийг л авчих юм сан, ийм юмтай болчих юм сан гэсэн хүсэл төрүүлэхээр чамин зүйлсийг оруулдаг. Албан ёсны биш, илүү инстаграм шинжтэй. Дагачихсан байхад үнэхээр илүүдэхгүй, минийбайнга орж үздэг аккаунтуудын нэг. www.100flavours.co.u

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.