Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөн боллоо
Нийгэм

“Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөн боллоо

Урлаг Урлаг19/09/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
123917032512018-09-19-11-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Үндэсний номын сангаас Олон Улсын Номын Сангийн Холбооны удирдамжаар "Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөнийг орон нутагт цахим хэлбэрээр 2017 оны 09 сарын 08-15-нд, нийслэлд 09 сарын 21-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, 365 сумын номын санчид, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн номын сан, их дээд, дунд сургуулийн номын сан, ном соёлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож энэ салбарын алдаа оноог хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжууд, салбарын хөгжлийн гарцуудын талаар зөвлөлдлөө.

   Хүн бүрийн оролцоо, санал бодолд тулгуурласан тус зөвлөгөөний онцлог нь олонхийн санал авсан асуудал, шийдлүүдийг нэгтгэн дэлхийн номын сангуудын мэргэжил арга зүйн төв Олон Улсын Номын Сангийн Холбоонд тайлагнаж, Монголын номын санчдын дуу хоолойг дэлхийд хүргэж буй юм. Мөн зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагуудыг БСШУСЯ болон холбогдох эрх бүхий байгууллага, номын сангийн удирдлагуудад танилцуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажилгаанд тусгах санал оруулах юм. Зөвлөгөөний нэгдсэн тайланг 10 сарын эхээр Үндэсний номын сангийн цахим хуудсаар олон нийтэд хүргэнэ. Тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ЗГХА Соёл Урлагийн Газар, СУИС-ийн Соёлын Сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамт олон болон идэвхтэй оролцсон нийт номын санч, мэдээллийн ажилтнууддаа талархал илэрхийлье!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.