Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ
Уртын дуу

Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

Урлаг Урлаг03/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1234567899528274402018-11-03-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ. Энэхүү өргөмжлөл нь Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог. Гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.

   Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр оролцож үг хэллээ. Тэрээр,  “Улсын филармоны Морин хуурын чуулга нь нүүдэлчин түмний билэг авьяас, эрдэм ухаан, ур чадварын илэрхийлэл болсон соёлын хосгүй өв морин хуураа уламжлан хөгжүүлж, үндэснийхээ урлаг соёлыг судлан сурталчлан түгээн дэлгэрүүлж байгаа монгол үндэсний урлаг соёлын дархлаа нь болсон хамт олон юм. Монгол Япон хоёр улсын соёлын харилцааны гүүр  болсон Морин хуурын чуулга Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэж байгаад баяр хүргэж, хоёр улсын найрамдалт хамтын харилцаа үргэлжийн мөнхөд хөгжин цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

2004 онд Монгол Японы дипломат харилцааны 30-н жилийн ойг тохиолдуулан,  Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт морин хуурч  Ардын жүжигчин Ц.Батчулуун агсанд Японы Эзэн хааны шагнал "Мандах нар" одонгийн Сарнай цэцгэн хэлбэрт товч бvхий “Нарны алтан туяа" зэрэглэлийн одон олгож байсан бол 15-н жилийн дараа Морин хуурын чуулгад  Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгож буй явдал нь  хоёр улсын харилцаанд Морин хуурын чуулгын оруулсан хувь нэмрийг бататгасан хэрэг болж буйг мөн онцоллоо.

Тус чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш, төр засгийн өндөр хэмжээний айлчлал болон олон улсын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон “Морин хуурын олон улсын наадам”, “Дэлхийн соёлын нээлттэй наадам”, “Азийн дуу хөгжмийн наадам”, “Дэлхийн соёл, Азийн хөгжим” зэрэг дуу хөгжмийн наадамд тогтмол амжилттай оролцож тэргүүн байр, Гран При шагналуудыг хүртэж байснаас гадна гадаадын 30 гаруй орноор аялан тоглолт хийсэн бөгөөд тэр дундаас НҮБ-н Төв танхим, UNESCO-н чуулганы танхим, Австрийн филармон, АНУ-н Карнегийн танхим зэрэг дэлхийн нэр алдартай олон тайзнаа үндэснийхээ хосгүй өв соёлыг сурталчлан таниулж соёлын элчийн үүргийг  гүйцэтгэсээр ирсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.