Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монголын ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдлээ
Оддын амьдрал

Монголын ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдлээ

Урлаг Урлаг03/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
65008049522018-11-03-13-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, СУИС-ийн төгсөгч, Ц.Амарболд БНХАУ-д гурван жил тудамд зохион байгууллагддаг “Нингбо-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын 7-р уралдааны ТЭРГҮҮН байрын эзнээр тодорлоо. Мөн Хятад дууг хамгийн шилдэг дуулсан шагнал хүртжээ. Энэхүү уралдаан дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд Монгол хүн хараахан тэргүүн байр эзлээгүй байсан билээ.

Тус тэмцээнд баг хамт олныг удирдан, бэлдэж оролцсон СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн ахлах багш, концертмейстр, СТА Т.Энхтуул: Дуучин гэдэг мэргэжлийг эзэмшихэд 5 жилийн хугацаанд 1 хүүхдэд 2 багш ганцаарчилсан хичээл заадаг.Дуулах ур зүйн багш хоолойн дээр, төгөлдөр хуурч буюу концертмейстр багш тавигдаж буй хоолой дээр хөгжим нэмэх маш чухал бөгөөд хариуцлагатай ажлуудыг хамтран гүйцэтгэдэг. Энэ 2 хүний нэг нь байхгүйгээр мэргэжлийн дуучин төрөн гарах ямар ч боломж бололцоо үгүй билээ. Ц.Амарболдын мэргэжлийн багш МУАЖ, дэд профессор А.Дашпэлжээ, Концертмейстр багш МУГЖ, хүндэт профессор Ш.Халиунсүрэн нартаа халуун баяр хүргэе! Мундаг хүмүүс шүү манайхан! гэв.

МУГЖ Б.Эрдэнэтуяа:

Монголын минь ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна! "Сүлд" чуулгын дуучин Цэнд-Аюушийн Амарболд "Ningbo international competition 2018”-д Тэргүүн байр болон хятад дуу хамгийн сайн дуулсан гэсэн хоёр шагнал хүртсэн байна!!! Баяр хүргэе, илүү амжилт хүсье.  Хамт зогсож байгаа энэ бүсгүй бол түүний концертмейстр Т.Энхтуул, дуучид бидний хувьд чухал хүн. Таны минь хөдөлмөр шингэсэн шагнал, баяр хүргэе! гэв.

МУГЖ Г.Ариунбаатар:

Бурхан зөв бүхэнд эрт , орой хэзээ нэгэн цагт шагналаа хайрладаг. Миний найз БНХАУ-д зохион явуулдаг ОУ-ын "А" зэрэглэлийн "Нингбо" дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, мөн Хятад дууг сайн дуулсан зэрэг 2 шагналын эзэн болжээ. Их баярлаж сууна. Хөдөлмөрийн үнэ цэнэ гэж сайхан шүү дээ. Т.Энхтуул багшдаа бас баяр хүргье! 

Чи ийм л дуучин шүү дээ. Болдог юм болдогоороо л боллоо. Сайхан… гэж хаа хаанаа баярлан хүлээн авлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026
Оддын амьдрал Урлаг

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Эрүүл мэнд Урлаг

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.