Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гамлет “моно драм” дахин тайзнаа амилна
Нийгэм

Гамлет “моно драм” дахин тайзнаа амилна

Урлаг Урлаг16/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
987658079887802018-11-16-09-50[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.

Тайзан дээр би ганцаараа тоглох ч миний ард бүтэн драмын жүжгийн баг байдаг. “Гамлет” бол дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил. Тиймээс энэ агуу бүтээлийн агуулга, утга санааг хэвээр үлдээж хэлбэр хийц, найруулга, өнцөг, мэдрэмжийн хувьд жаахан өөрчлөлт хийсэн” гэв.

   Дэлхийн алдартай сонгодог бүтээлийг Монголд анх удаа, тэр дундаа эмэгтэй хүн “моно” хэлбэрт оруулан тоглож байгаа нь ихээхэн онцлогтой. Учир нь театрын жүжгийн хамгийн хэцүү төрөл болох “моно жүжиг” нь уран бүтээлчээс маш их чадвар, хичээл зүтгэл шаарддаг аж.

   “Black Box” театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очир нь “Шүүдэр дундуур” уран сайхны кино, “Солиорол” моно драм,  “Хоёр ертөнцийн буудал” жүжиг зэрэг олон уран бүтээлээрээ үзэгч олонд танигдсан чадварлаг жүжигчдийн нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.