Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ
Уртын дуу

“ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг16/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
876542968951072018-11-16-10-13[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчдэд инээд баясалыг хүртээх нь гарцаагүй.

Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд хэдийнэ танил болсон зохиолч юм. Түүний “Гол дүрийн амрагууд” жүжгийг УГЗ найруулагч Н.Ганхуяг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Уг зохиол нь 16 хэлээр орчуулагдаж, хорин таван оронд тавигдсан байдаг.

Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь нийгэм, цаг үе, хүмүүсийн харилцааны хүрээнд тулгамдсан эмзэг асуудлыг цаг ямагт хөндөж соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эерэг-сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм.

“Оддын өвчин” инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг,  хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын баг ажиллаж байна.

Шинэ жүжгийн гол дүрүүдэд:

Макс–Э.Тодгэрэл /СТА/, Мэгги–Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс-Ц.Жаргалсайхан, Жулия-Ц.Баясгалан, Тито – Г.Алтангэрэл /СТА/, Мария – Н.Баярмаа /СТА/, Диана – Б.Золзаяа, Тахар – Б.Золжаргал

Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан “Өнөө цагт хүн болгон манлайлагч-лидер, олноос онцгойрсон “Од” болох гэж зүтгэн, тэрнийхээ төлөө  найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж хаяж байна.  Чухамдаа бол ингэж л болохгүй юм шүү” гэсэн гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг үзэгчидэд хүргэхийг зорьж, бодол эргэцүүлэлээ хамтдаа хуваалцахыг хүслээ.

“Оддын өвчин” жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ сценографийн урлагт шинэ эрэлхийлэлтэй тун өвөрмөц бүтээл болох юм.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

 “Оддын өвчин” жүжгийн танилцуулга

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компаний ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгч иргэдТитог тэсэн ядан хүлээж буйгаар эхэлнэ. Тэгтэл Тито…

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй…

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаалж байна.

Эх сурвалж: GOGO.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.