Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Монгол үндэсний хувцас “Miss Universe”-ийн шилдэг дөрөвт багтжээ
Одод

Монгол үндэсний хувцас “Miss Universe”-ийн шилдэг дөрөвт багтжээ

Урлаг Урлаг10/12/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0987422777372018-12-10-23-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 66 жилийн түүхтэй "Miss Universe"-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн  мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах юм. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог. Тэмцээний өмнөх шалгаруулалтад манай улсын мисс амжилттай оролцож байна. Тухайлбал, 94 улсын миссүүд  улсынхаа өвөрмөц онцлогийг харуулах бэлэг сувинерийг дуудлага худалдаанд оролцуулж орлогоо сайн үйлсийн аянд зориулах тус шалгаруулалтад мисс, загвар өмсөгч Д.Долгион таван улсын шилдэг миссээр тодорсон сайхан мэдээ байна.

Тэгвэл өнөөдөр шилдэг үндэсний хувцастай миссийг тодруулах юм. 94 улсын гоо бүсгүй оролцож буй тус  тэмцээний шилдэг үндэсний хувцастай дөрвөн улсын нэгээр манай улсын үндэсний хувцасыг  "Miss Universe"-ийн албан ёсны сошиал хуудсанд онцолжээ. Монгол, Вьетнам, Мяньмар, Өмнөд Африк гэсэн дөрвөн улсын үндэсний хувцас хамгийн өвөрмөц бөгөөд эдгээрээс шилдэг үндэсний хувцастай улс шалгарах магадлалтай  гэдгийг тодотгосон байна.

Д.Долгионы амилуулах үндэсний хувцсыг “Торго” салоны дизайнер  О.Болд урлажээ. Дундад зууны үеийн Монгол хатдын хувцас өмсгөлөөс санаа авч  нийт 100 мянга орчим чимэглэлийг гар аргаар  оёсон байна. Түүнчлэн олон зуун жилийн түүхтэй монгол уран дархадын уран нарийн хийцийг харуулжээ. Мөн нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс оруулснаас гадна чимэглэл деталь хэсгүүд дээр уул, ус, үүл, ургамал, олон мянган жилийн өмнөх монгол хадны зургийн дүрслэлээр зурагдсан  ан амьтныг  оруулсан байна.  Өнгөний хувьд орчлон ертөнцийг гэрэлтүүлэгч нарны алтан шаргал өнгийг билэгджээ.

Мисс, загвар өмсөгч Д.Долгион  Англи, Хятад, Япон хэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн юм.

ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ:

  • “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
  • ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
  • "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
  • "Moda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
  • "TV Miss International 2010" тэмцээний Дэд байр
  • "Miss Mongolia 2012" тэмцээний Тэргүүн байр
  • "Miss International 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
  • "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
  • "Miss World Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
  • "Miss Intercontinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
  • "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
  • "World Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.

Ш.АДЪЯАМАА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Эрүүл мэнд Урлаг

Зун болон өвлийн цагийн хуваарь нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

01/10/2025
Эрүүл мэнд Урлаг

Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ

05/09/2025
Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.