Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийгэм

Г.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Урлаг Урлаг24/12/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
987659878642266502018-12-24-11-23[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга Урлагийн холбооны төлөөлөгчид Монголын хөгжмийн зохиолчдын холбооны урилгаар 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ирээд байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Утга Урлагийн холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан, Өвөр Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, хөгжмийн зохиолч Ван Яа Жүнь, Өвөр Монголын Үндэстний Урлагийн Хүрээлэнгийн уран бүтээлийн төвийн хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Өвөр Монголын Радио Телевизийн хөгжмийн зохиолч Гүэ Зи Жи, Өвөр Монголын Радио Телевизийн яруу найрагч Н.Насан,  Өвөр Монголын Радио Телевизийн дээд зэргийн найруулагч, Одон сувгийн дэд захирал яруу найрагч Б.Цогжилт зэрэг хөгжмийн зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн юм. Эдгээр уран бүтээлчдийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.

Уг уулзалт ярилцлагад Монгол талаас Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын жүжигчин Д.Ухнаа, УГЗ Хөгжмийн зохиолч Ж.Шараа, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан тэргүүтэй уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид оролцож ирэх онд хамтарч ажиллах уран бүтээл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.