Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Уран зохиолын өдрүүд эхэлж байна
Уртын дуу

Уран зохиолын өдрүүд эхэлж байна

Урлаг Урлаг03/01/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg3761264142019-01-03-19-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулан өнөөдөр /2019.01.03/ "Бадрангуй урлаг" ТББ-аас шинэ оны босгон дээр баринтагласан "Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” номынхоо дээжийг Зохиолчдын эвлэлийн удирдлагуудад гардуулан өглөө. Мөн энэ өдөр ойн хүрээнд санаачилж, хэрэгжүүлэх ажлын талаар тус эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал нар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл өглөө.

Яруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал хэлэхдээ " Монголын зохиолчдын эвлэлийн ой энэ сарын 9-нд тохиож байна. Энэ сарын 5-нд Говь-Алтай аймагт  Болор цом наадам болно. Энэ үеэр Болор цомын шагналтнууд найргаа уншихаас гадна Монгол туургатан зохиолчдын байгууллага болох Тува, Өвөрмонгол, дээд Монголын зохиолчдын байгууллагаас төлөөлөл ирнэ. Энэ баасан гаригт “Их соёл Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн нэрэмжит уран үгсийн нэгдсэн чуулган Говьсүмбэр аймгийн төвд зохион байгуулагдана. Үүнд ахмад, дунд, залуу үеийн 15 зохиолч, яруу найрагч оролцох юм. Үүнд, Монгол Улсын Ардын уран зохиолч  СГЗ Т.Галсан, МУ-ын СГЗ А.Төмөр-Очир, МУ-ын Төрийн шагналт Ц.Бавуудорж, МУ-ын СГЗ Г.Аюурзана, МУ-ын СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Б.Догмид нар уран үгсийн чуулганаа уншина. Энэ бол уншигч, зохиолчыг  уулзуулах хамгийн том арга хэмжээний нэг болоод байна" гэсэн юм.

Ойн хүрээнд уран зохиолын өдрүүд энэ долоо хоногт эхэлж байна. Энэ жил 39 дэх удаагаа зохиогдож буй "Болор цом" наадамд оролцох шилдэг 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байгаа аж. Наадамд оролцохоор 147 бүтээл иржээ. Мөн Яруу найргийн үндэсний төв, Монголын усан будгийн холбоо, Бест арт галлерей хамтран “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнг маргааш үзэгчдийн хүртээл болгох аж. Үзэсгэлэнд 60 гаруй яруу найрагчийн хөргийг дэлгэнэ гэдгийг  Монголын зохиолчдын эвлэлийн олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Пүрэв хэллээ. Тэрбээр “Ойг тохиолдуулан үзэсгэлэнгээс гадна маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сарын 4-нд Чойр хотод уран үгсийн чуулган уншигч зохиолчдын уулзалт болно. Оны шилдэг шалгаруулах "Алтан өд" наадам нэгдүгээр сарын 7-нд гадаад харилцааны яаманд болно. Мөн энэ сарын 8-нд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын их сургуулийн номын санд зохион байгуулна. Ойн өдөр Их зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, эзэн Чингис хааныхаа хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн баярын хурлаа хийнэ” гэв. 

МЗЭ-90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны ХӨТӨЛБӨР

2019-01-03

14:00 “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн /Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарей/

2019-01-04

08:00 “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас хөдлөх 12:00 “Уран үгсийн чуулган” Баянтал суманд 14:00 “Уран үгсийн чуулган” Шивээговь суманд

18:00 Говьсумбэр аймагт “Уран үгсийн нэгдсэн чуулган “Боржигон” театрт 19:00 “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/

21:00 “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдлөх

2019-01-05

08:00 Өглөөний цай

09:00 МЗЭ-ийн удирдлага, “Болор цом”-д оролцох найрагчдыг аймгийн ЗДТГ тосч авах

11:40 “Болор цом-36” наадмын нээлт

15:00 Үдийн завсарлага

18:00 “Болор цом”-ын хаалт

19:00 Говьсүмбэр аймгийн ЗД-ын хүлээн авалт

22:00 Галт тэргэндээ суух

24:00 Галт тэрэг хөдлөх /01,06-ны 07:00 Улаанбаатарт ирэх/

2019-01-07

18:00 Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа /Гадаад Харилцааны Яам/

2019-01-08

14:00 “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /МУИС-ийн номын сан/

18:00 Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам /Монголын Хүүхдийн Ордон/

2019-01-09

13:00 Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

14:00 “Монголын Зохиолчид -90” гэрэл зургийн үзэсгэлэн,

Номын чимэг зургийн үзэсгэлэн /Хүүхдийн номын ордон/

15:00 “Монголын Зохиолчдын Эвлэл-90”баярын хурал, хүндэтгэлийн концерт /УлсынДуурь Бүжгийн Эрдмийн Театр/

19:00 “МЗЭ 90” хүндэтгэлийн хүлээн авалт /Улаанбаатар ресторан/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.