Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сонгинохайрхан дүүргийн номын сангийн их засвар дуусч нээлтээ хийлээ
Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн номын сангийн их засвар дуусч нээлтээ хийлээ

Урлаг Урлаг30/01/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
456787710735872019-01-30-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн их засвар шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Улаанбаатар хотын Төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар анх 1991 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа засвар, үйлчилгээ хийгдээгүй байсан. Энэ номын сан нь хүйтэн гэрэл муутай гэх зэргээр хүн үйлчлүүлэх боломжгүй болсон байсан. Уг номын санг засварлан шинэчлэж орчин үеийн жишигт хүргэх ажлын зардлыг 2018 оны нийслэлийн төсөвт суулгасан байсан. Өнөөдөр засвар, шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орж байна. Нийслэлийн Засаг даргын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийн хүрээнд номын сангуудын уншлагыг дэмжих гэсэн заалт бий. Үүний түрүүч болж энэ номын сан ашиглалтад орж байгаад баяртай байна. Иргэддэдээ хандаж номын сангаараа идэвхитэй үйлчлүүлээрэй гэж хүсье” хэмээв.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт номын сангуудыг шинэчлэн засварлах, системийг цахим болгох, номын фондыг шинэчлэх, танхимууд шинээр байгуулах гэсэн заалтууд бий. Энэ заалтууд эхнээсээ хэрэгжээд явж байна. 2018 онд гурван номын санг шинэчлэхээр нийслэлийн төсөвт 500 сая төгрөг суулгаад ажилласан. Энэ ажлын эхлэл болгож Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанбаатар хотын Төв номын сангийн салбарыг нээгээд байна” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2-р бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номын сантай юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.