Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүс нээгдэнэ
Дуу хөгжим

“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүс нээгдэнэ

Урлаг Урлаг30/01/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14-20-810x5008250782702019-01-30-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Шанхайн Диснейлэнд парк Уолт Диснейн 2016 оны уран бүтээл болох “Зэрлэг амьтдын хот /Zootopia”-ийн  фенүүдэд зориулан тусгай бүс байгуулах болсноо зарлажээ. Дэлхийн хаана ч тус хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн тусгай бүс байдаггүй бөгөөд Шанхайн Диснейлэнд парк анхдагч нь болж байгаа юм.

Үүнийг байгуулж, нээлтээ хийх он сар өдрийг хараахан тогтоогоогүй байгаа боловч барилгын ажлыг энэ ондоо эхлүүлнэ хэмээн Шанхайн Диснейлэнд паркаас мэдээлжээ. Тус мэдэгдэлд “Манайхыг зорин ирсэн хүмүүс Zootopia-ийн амьтдын хотоор аялж, технологийн дэвшлийн ачаар Жүди Хоппс туулай, Ник Вайлд үнэг зэрэг дүрүүдийг бодитоор харж, мэдрэх боломж бүрдэнэ” хэмээн онцолсон байна.

“Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноны бүсийг зүгээр ч нэг Хятад байгуулахаар болоогүй аж. Учир нь тус хүүхэлдэйн кино нь Хятадад маш их амжилт олж, тус улсад нээлтээ хийж байсан хүүхэлдэйн кинонуудаас хамгийн их ашиг орлого олжээ.

Шанхайн Диснейлэнд парк нь гурван жилийн өмнө нээгдсэнээсээ хойш хэдэн арван сая үйлчлүүлэгч хүлээн авчээ. Шанхайн Диснейлэнд нь Уолт Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын тусгай сэдэвчилсэн бүсүүдтэй гэдгээрээ дэлхийн бусад улс орнуудын Диснейлэнд паркуудаас ялгаатай.

“Зэрлэг амьтдын хот” төсөл нь Шанхайн Диснейлэнд парк дахь хоёр дахь том өргөтгөл бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.