Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эрдэнэ зуу музей виртуал үзмэртэй боллоо
Нийгэм

Эрдэнэ зуу музей виртуал үзмэртэй боллоо

Урлаг Урлаг02/02/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2165498979777744490888332019-02-02-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.

    Энэхүү төслийн хүрээнд Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурханы шашны хийд, өдгөө Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг 2019 оны 1-р сарын 31-ний өдөр зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүллээ.

   Эрдэнэ Зуу музей нь Монгол улсын аялал жуулчлалын гол төв бөгөөд жилдээ 30 000 гаруй гадаад, дотоодын үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг. Эрдэнэ Зуу музейд Виртуал үзмэрүүдийг байршуулсан нь Монгол өв соёлыг гадаадын жуулчдаар дамжуулж олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх өргөн боломжийг нээж байгаа юм.

   Арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг дарга Л.Энхбат, Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар, Хархорум музейн захирал Л.Шинэбат, Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Отгонбаяр, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Банди нар оролцлоо. Мөн Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт шинээр бүтээх виртуал контентын талаар санал солилцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026

“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ

16/09/2026

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.