Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 онд чанар, хүртээмжээ дээшлүүлж ажиллана
Нийгэм

Мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 онд чанар, хүртээмжээ дээшлүүлж ажиллана

Урлаг Урлаг02/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_79421077564192019-02-02-09-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2019 онд театр, хөгжмийн урлагийн чиглэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг  өөрийн байранд зохион байгууллаа.

 

   Арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Монгол Улсын Филармони, Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр зэрэг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран бүтээлийн удирдах албан тушаалтан, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, менежер, төлөвлөгөө, тайлан хариуцсан холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

   Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсээс 2019 онд театр, урлагийн чиглэлээр дэвшүүлж буй зорилт, хийж хэрэгжүүлэх арга хэмжээг хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаагаатай хэрхэн уялдуулах талаар холбогдох илтгэл, танилцуулгыг хийж мөн Төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө танилцууллаа.

    Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагууд 2019 онд "Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх" зорилтыг дэвшүүлж Байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар тоглолтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний болон техникийн орчин нөхцлөө сайжруулах, холбогдох стандартыг шинэчлэн боловсруулах, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр санал солилцож үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулж уялдуулан ажиллахаар боллоо. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.