Манай сайтаас шороон "Гахай" жилийн сар шинийн баярын энэ өдрүүдэд улиран одож буй "Нохой" жилийн Монгол Улсын салбар бүрийн онцлох үйл явдлуудын мэдээллийг эрхэм уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хувцас загварын салбарын "Нохой" жилийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Монголын хувцас загварын салбарт 2018 онд нэгэн шинэ түүхийн хуудас бичигдэж эхэлсэн нь дэлхийн хамгийн том чансаа өндөр гэгдэх “Miss Universe” буюу Ертөнцийн мисс тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох эрхийг Ж.Анхбаяр авсан бөгөөд анхны үндэсний ялагчаар шилдэг загвар өмсөгч, мисс Д.Долгион шалгарч өнгөрсөн 12 сард Тайланд улсад 67 дахь “Miss Universe” тэмцээнд нэг сарын хугацаанд 94 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн явдал билээ.
Дэлхийн хоёр тэрбум үзэгч шууд хүлээн авч үздэг энэхүү тэмцээний хамгийн чухал номинаци болох үндэсний хувцасны номинацид мисс Д.Долгион Торго салоны дизайнер Болдын урласан бөгөөд дизанерийн ур ухаан шингэсэн дээлийг тайзан дээр амилуулсан нь 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг үзүүлж олны анхаарлыг татаж топ 4-д шаргарсан юм. Энэхүү дээл нь дэлхийд цор ганц бөгөөд хамгийн үнэтэй патентлагдсан дээл аж. Мөн тус наадмын чухал хэсэг нь сайн үйлсийн арга хэмжээ бөгөөд манай оролцогч топ 5-д шалгарсан билээ. Энэ үеэр Д.Долгион нь үндэсний хэв маяг ёс заншилийг сурталчилж Алтайн ятга болон мөнгөн аягыг шууд дуудлага худалдаанд оролцуулж хандив цуглуулсан байна. Түүнчлэн алдарт хөтлөгч “Steve Harvey” болон дэлхийн супер модель “Ashley graham”-тай уулзаж өөртөө болон цаашдын Монгол оролцогчдод зөвлөгөө авж чадсан сэргэлэн бүсгүй Д.Долгион дэлхийн алдарт дуучин “Ne-yo”-тэй тивээ төлөөлөн уулзсан ба Монголчуудад видео мэндчилгээ авхуулжээ. Мөн Тайландын засгийн газар болон хааны гэр бүлийн ивээл дор зохион байгуулагдсан ба тайзны усны хувцасны загварыг Тайланд улсын гүнж “Sirivannavari Nariratana” загварыг гаргасан байна.
Хааны ордон болон засгийн газрын ордноор зочилж, ерөнхий сайд болон гүнжтэй уулзаж, өв түүх болон үйл ажиллагаатай танилцсан байна. Түүнчлэн тайзны алхааны дасгалжуулагч “Lu Sierra” 11 дахь жилдээ ажилласан ба бие хамгаалагчид, харгалзагч нар, медиа баг, маркетинг, найруулагчид, технологичид үсчин, нүүр будагчид, гэх зэрэг бүх баг бүрэлдэхүүн нь АНУ-с ирсэн ба АНУ-ын томоохон телевизийн суваг болох “Fox tv”, хамгийн алдартай агентлаг болох “IMG” буюу “Victoria secret show”-г зохиодгоороо алдартай баг ажилласан байна.
Америкийн ерөнхийлөгч “Donald Trump”-ын зарлигаар “Miss Universe” холбооны ерөнхийлөгчөөр “Paulina Shugart” ажиллаж байгаа бөгөөд манай улсын оролцогч Д.Долгионыг хэлэхдээ "Монгол Улсын хувьд туршлага, мэдлэг, мэдээлэл бага байсан анхны жил ч гэлээ бэлтгэл сайн хангагдсан, бүх талын ур чадвараа цогцлоосон сайн оролцогч" хэмээн хэлжээ.
Д.Долгион нь Монголынхоо тэмцээнд шалгарахдаа хүмүүнлэг номинаци болон шилдэг ярилцлага номинацид тэргүүлсэн. Тэрээр олон улсын тэмцээний үеэр үүнийгээ ч баталж хүмүүнлэг номинацид топ 5-д орж ярилцлагад Япон, Англи хэлээр орж, ижил хэлээр орсон өрсөлдөгчдөөсөө сайн үнэлгээ авсанд бусад орны миссүүд нулимстай баяр хүргэсэн гэдэг. Тэр том дэлхийн шоуг үзэж сонирхсон, оролцогчоо дэмжсэн Монгол Улсын иргэд цөөн байсан хэдий ч манай оролцогчийг дэмжиж өөр гадны орны фанатууд нэрээр нь дуудаж онцолж дэмжиж байсан нь олны сэтгэлд хүржээ.
Монголчуудын хувьд хувцас загварын салбарын мэдээлэл дутмаг байдгаас элдэв хэл ам бодлууд байдаг хэдий ч энэ бол бие даан хөгжсөн дэлхийн томоохон гоо сайхны спорт юм. Цөөхөн монголчууд бид хичээж зүтгэж байгаа нэгний урам зоригийг мохоолгүй сайхан үгс ерөөлөөр билэгддэг ард түмэн учир дараа дараагийн тус тэмцээнд оролцож буй оролцогчдоо дэмжиж байхыг хичээнгүйлэн хүсч байна. Энэ жилийн хувьд Монгол Улс тус тэмцээнд анх удаагаа оролцсон бөгөөд анхны оролцогч гэхэд мисс Д.Долгион чамлахааргүй том амжилттайгаар сүр хүчээ гайхуулаад ирсэн билээ. Тиймээс мисс Д.Долгион бол бидний хувьд Ертөнцийн мисс юм шүү. Энэ дашрамд мисс Д.Долгионыг товч танилцуулахад –“Мисс монголиа 2012” тэмцээний тэргүүн мисс, “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, “World super model 2017” тэмцээний шагналт байрын эзэн, “New York”, “Washington”, “Cannes” зэрэг дэлхийн томоохон хувцас загварын шоунд оролцож байсан. Одоо “Мобиком” корпорацийн гэрээт ажилтан бөгөөд “Монголын дизайнерүүдийн холбоо”-ны модель болон “Golden beauty International” олон улсын лиценз эзэмшигчээр ажиллаж байгаа нэгэн билээ.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn