Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг өгчээ
Нийгэм

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг өгчээ

Урлаг Урлаг19/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15157726046682019-02-19-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг эрх, шилжүүлэх, худалдан авах ажиллагааг чанартай зохион байгуулах тухай тушаал гаргаж, төсвийн хөрөнгөөр сайдын багцад батлагдсан  барилга, зарим, угсралт, өргөтгөл, их засвар, гадна тохижилтын ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг нийслэлийн Засаг дарга нарт шилжүүллээ. 

2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/69 тоот уг тушаалаар эрх шилжүүлэхтэй холбоотой дараах үүрэг, чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт өглөө.

Эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлж, үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллах

Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог энэ оны хоёрдугаар сард багтаан хууль, журамд заасан бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулах

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах, төсөл арга хэмжээг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “ажлын зураг” гэсэн нэг үе шатаар, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар “батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх” шаардлагыг бүрэн хангаж, төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны гуравдугаар сарын 10-ны дотор нээлттэй цахимаар зарлах

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч шалгаруулах ажлыг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулж, гэрээ байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 30-ны дотор дуусгаж, ажлыг эхлүүлэх арга хэмжээ авах

Эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн чанар, хугацаанд тогтмол хяналт тавьж техник хяналтын зардлыг үр дүнтэй зарцуулах

Тушаалын хэрэгжилтийн мэдээллийг “Захиалагчийн 2019 оны бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын тухай тайлан маягтын дагуу сар бүрийн 5-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тогтмол ирүүлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шуурхай хүргүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Санхүү хөрөнгө оруулалтын газар /Х.Галсанхүү/-д

Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцын мэдээллийг нэгтгэн сар бүрийн 10-ны дотор танилцуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026

Ширээний хөөрөг 600 гр жинтэй

25/03/2026

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.