Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНСУ-ын Засгийн газар К-поп оддоо шүүмжлэв
Нийгэм

БНСУ-ын Засгийн газар К-поп оддоо шүүмжлэв

Урлаг Урлаг22/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1613135595895852019-02-22-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өмнөд Солонгосын Засгийн газар "К-поп одод ижил төрхтэй" хэмээн шүүмжилж, хөгжмийн энэ салбарыг солонгоруулах зорилгоор ерөнхий чиглэл гаргасан ч шүтэн бишрэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан учир татаж авахад хүрчээ.

   Өнгөрсөн долоо хоногт Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамнаас Солонгосын телевизүүдэд хүргүүлсэн чиглэлд К-поп хамтлагуудын ижил төрх үзэгчдийн дунд гоо сайхны эрүүл бус стандарт тогтооход хүргэж болзошгүй хэмээн анхааруулжээ. Гэвч шүүмжлэгчид Засгийн газрын өгсөн чиглэлийг өндөр ашигтай салбарыг цензурдэх оролдлого гэж үзжээ. Иймээс холбогдох яам ерөнхий чиглэлийн зарим заалтыг дахин боловсруулах гэнэ. Хөгжмийн шоуны гоо сайхны стандарт энэчлэн ноцтой асуудал болж байна. Үзэгчдийн шүтээн болсон хамтлагуудын гишүүд нийгмийн өнгө төрхийг бүхэлд нь илэрхийлэхгүй байна гэж тус чиглэлд дурдсан байжээ. Мөн алдартай хамтлагуудын ихэнх гишүүд туранхай, цагаан царай, үсний засалт, бие барьсан хувцас, нүүр будалт зэрэг гадаад төрхөөрөө ижил байгааг шүүмжилсэн байна.

   “Засгийн газар цагаан царайтай царайлаг одууд телевизээр нэгэн зэрэг гарч болохгүй гэлээ. Энэ нь эрчүүдийн үсний засалт, эмэгтэйчүүдийн банзалын уртыг хянадаг цэргийн дэглэмээс юугаараа ялгаатай юм бэ? Олон нийт өөрсдөө юу сонирхох эсэхээ шийдэх ёстой” гэж сөрөг хүний намын хууль тогтоогч Ха Тэ-кюн олон нийтийн сүлжээнд бичжээ. Харин Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамны зүгээс "Эдгээр саналыг цензур гэж тайлбарлаж буй нь ерөнхий чиглэлийн зорилгыг үгүйсгэх оролдлого. Түүнээс урлагийн энэ урсгалыг хянах зорилго агуулаагүй" гэж тайлбарласан талаар CNN мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.