Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хайрын урь” тоглолт болно
Нийгэм

“Хайрын урь” тоглолт болно

Урлаг Урлаг18/03/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
58135134462680122019-03-18-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.

   Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн ахлах дэслэгч, МУСТА Бямбасүрэнгийн Долгормаа гэж эгэл энгийн атлаа энхрий ялдам, сонсголонтой уянгалаг хоолойтой үзэсгэлэнтэй сайхан бүсгүй. Түүний дуулж байгааг сонсохоор цаанаа л нэг уянгалаг, эвлэгхэн эгшиглэнтэй хоолойгоор ёстой л нөгөө учиг шаглан урлаж байгаа мэт мөр шад бүхнээр нь нандин хээнцэр өрж, үг өгүүлбэр бүр нь уярал ухаарлыг зүрх сэтгэлд нэвт шингээнэ. Түүний дууны урын сан үнэхээр арвин юм. Залуухан дуучин бүсгүй Монголын дууны урлагийн алдартнуудын дуулсан мэргэжлийн хэмжээний томоохон дуунуудыг чамгүй сайн дуулан урын сандаа багтаасан нь түүнийг хэн бэ, хир хол явах дуучин бэ гэдгийг бэлхэнээ илтгэнэ.

   Урин хавар ирж, хааяа хааяахан гэгэлзмээр ч юм шиг хачин урт өдрүүд айсуй энэ цагт дуучин бүсгүй маань анхны бие даасан тоглолтоо үзэгч сонсогчиддоо хүргэхээр бэлдэж байна. Тоглолтонд Улсын филармонийн Морин хуурын чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжимчид, бүжигчид, Монголын хүүхдийн ордны найрал дууны ангийн сурагчид, дуучин Э.Төрмандах /СТА/, Б.Жавхлантөгс /СТА/, Л.Эрдэнэболд нар оролцох бөгөөд дуучин бүсгүй маань олон төрөл жанрын дууг дуулж мэргэжлийн дуучныхаа чадал чансааг харуулах юмаа

   Хөдөлмөрч, дайчин, үзэсгэлэнтэй бүсгүйн тоглолт 2019 оны гуравдугаар сарын 30-нд 18.00 цагт Corporate Concert Hall-д болно. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.