Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хан-Уул дүүргийн Номын сан Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит боллоо
Нийгэм

Хан-Уул дүүргийн Номын сан Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит боллоо

Урлаг Урлаг22/03/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1233562386172019-03-22-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Номын сан”-г Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг нэрэмжит болгох тухай тогтоол гарлаа.

   Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав нь 1938 оны 03-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт одоогийн /Тев аймгийн Баян сум/ Ногоон толгой гэдэг газар малчин ард Шаравын ууган хүү болж төрсөн бөгөөд амьдралынхаа сүүлийн он жилүүдийг Хан-Уул дүүргийн 2-р хороонд харьяалагдан ажиллаж, амьдарч байжээ.

   Ш.Сүрэнжав нь утга зохиолын бүх төрлөөр уран бүтээлээ туурвиж уншигч, ард түмнийхээ оюуны мэлмийг гэрэлтүүлсэн монголын утга зохиолын ноён оргилын нэг нь билээ. Түүний уран бүтээлээс дурьдвал “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/ зохиолуудаар нь кино бүтээжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж МЗЭ-ийн шагнал /1972/, “Нутгийн цэнхэр уулс” номоороо, БНМАУ-ын Төрийн шагнал /1988/-“Ерэн баатарын дууль” “Багш” найраглалаараа, Монгол Улсын Ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагналыг /2001/ тус тус хүртэж байжээ. Түүнчлэн түүний бүтээлүүд Орос, Япон, Солонгос, Испани, Чехсловак, Польш, Казак, Энэтхэг зэрэг олон хэлээр удаа дараа хэвлэгдэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026

“Blackpink” хамтлагийн гишүүн Жисү “Canneseries” наадмаас шагнал хүртлээ

24/04/2026

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.