Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өмнөговь аймаг 2019 оныг “Соёл, урлагийг дэмжих жил” болгон зарлалаа
Уртын дуу

Өмнөговь аймаг 2019 оныг “Соёл, урлагийг дэмжих жил” болгон зарлалаа

Урлаг Урлаг28/03/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
511531351355687928612019-03-28-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Өмнөговь аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж Ном уншдаг, Өв соёлоо дээдэлдэг, Нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 03-р сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь аймгийн БСУГ-тай хамтран зохион байгуулсан ба зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар, аймгийн засаг дарга Н.Наранбаатар болон сумдын засаг дарга нар, соёл, урлагийн байгууллагын ажилтнууд, ардын авъяастнууд, чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон юм.

 

    Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/196 дугаар  тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны А/157 – р тушаалын хүрээнд 2018 оны 08 – р сарын 11-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадамд Өмнөговь аймгаас оролцсон ардын авьяастнууд амжилттай оролцож тэргүүн байр эзлэсэн. Энэ бол аймгийн удирдлагуудын дэмжлэг, ардын авъяастнуудын зүтгэл нийлээд ямар амжилтанд хүрч болдгийг бусаддаа харуулсан томоохон үйл явдал байсан.

   Танай аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж соёл урлагийн салбараа дэмжин орон нутгийн хөрөнгө оруулалтаар 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн “Ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя” гэсэн уриалга, санал санаачлагатай цаг үеийн хувьд давхцсан сайхан үйл ажиллагаа болж байна гэсэн юм. Мөн салбартаа үр бүтээлтэй ажилласан шилдэг соёлын ажилтнуудыг Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БСШУСЯ – ны жуух бичгээр тус тус шагнав. 

   Аймгийн соёл, урлагийн ажилтны зөвлөгөөнд СУГ – ын хэлтсийн дарга Г.Батхуяг “Бүс нутгийн тогтвортой хөгжилд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр,  СУГ – ын Музей, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын менежмент” сэдвээр илтгэл танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн өдрийн үдээс хойших хөтөлбөрийн дагуу  зохион байгуулагдсан “Номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж” салбар хуралдаан, сургалтыг СУГ – ын Ном хэвлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, “Музей, соёлын өвийн хадгалалт хамгаалалт” салбар хуралдааныг Музей, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням, “Театр урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж” салбар хуралдаан, сургалтыг Тайз, циркийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Соёлмаа нар чиглүүлэн ажиллалаа.

   Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон холбогдох мэргэжилтнүүд 03-р сарын 26 ны өдөр орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй музей, театрын барилгын явц, үйл ажиллагаатай танилцаж соёлын зориулалттай барилга байгууламжид тавигдах стандартын хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан юм. 

  

   Мөн Өмнөговь аймгийн төв талбай дээр зохион байгуулагдсан “Соёлыг дэмжих жил"-ийн нээлт болон аймгийн ЗДТГ –аас сумдын соёлын төвүүдэд “Пургон” авто машины түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.