Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, алдарт хөгжимчин Сергей Судзиловский Монголд…
Уртын дуу

ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, алдарт хөгжимчин Сергей Судзиловский Монголд…

Урлаг Урлаг28/03/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
519847761643669160152019-03-28-10-09[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын VI уралдааны шагналт, “Grammy Awards – 2004” наадмын нэр дэвшигч С.В. Судзиловский энэ өдрүүдэд Монголд айлчилж байна. Тэрээр маргааш буюу 03 сарын  28-нд Монгол Улсын консерваторын концертийн танхимд “Морин хийлийн тоглолт”, 03 сарын 29-нд “Мастер класс” хийх юм. Түүний урын санд морин хийл хөгжмийн сонат 130 гаруй концерт байдаг. С.В. Судзиловский оркестртай нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон бөгөөд  Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай  Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон.

   С.В.Судзиловский нь Шлезвиг-Гольштейне (Германия), Мильштатте (Австрия), Лионе (Франци), Ульме (Шведия), Коорсхольме (Финлянди), Охриде (Македония) орнуудад зохион байгуулагддаг Олон Улсын томоохон хөгжмийн наадамд оролцохоос гадна Парисын Славины соёлын наадам, ОХУ-ын "Оросын өвөл", "Москвагийн одод" наадмуудад амжилттай оролцсон шилдэг уран бүтээлч юм.

   С.В.Судзиловский нь дотоод гадаадын Олон Улсын хөгжмийн уралдааны шүүгчээр уригдан ажилладаг. Москва хотноо Олон Улсын  цөөхүүл хөгжмийн уралдаанд амжилттай оролцдог мөн тэрээр Москва хотын соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн уралдааныг зохион байгуулсан.

   С.В.  Судзиловский анх удаа Оросод хийл болон морин хийл хөгжимд зориулсан «Муза ба Яруу найраг» тоглолтыг К.Сен-Санса оркестрын хамт тоглосон. Түүний ховор сайхан авьяас, ур чадвар, хөгжимдөх тенхникийг хөгжим шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд ОХУ-ын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг. Хөгжмийн гүн гүнзгий мэдрэмж, гялалзсан авьяас чадвар нь хөгжмийн зохиолчийн ур чадварыг нээж өгсөн юм. С.В. Судзиловский эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.