Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол залуус “Voice of Immigrants in America” төсөлтэй хамтарчээ
Нийгэм

Монгол залуус “Voice of Immigrants in America” төсөлтэй хамтарчээ

Урлаг Урлаг16/04/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6862529838242019-04-16-14-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь Оюундалайн Цацрал юм. Тэрбээр Америкийн Лос-Анжелес хотноо ажиллаж, сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болсон эмэгтэй. Өнгөрөгч баасан гаригт Америкийн 60 жилийн түүхтэй Холливудын KPKF FM 90.7 Impact Talk шоунд анхны Монгол зочин болж оролцжээ.

   Азийн оюутнууд дотроосоо амжилттай, дэвшин суралцаж яваа гэдгээрээ Монголынхоо дуу хоолой болон оролцсон байна. Энэхүү TALK шоунд Английн жүжигчин найруулагч Кэти, Нигера улсын иргэн, хуульч, хуулийн фирмийн захирал хуульч бизнес эмэгтэй Амада нартай өөрийн мөрөөдөл болоод алдаа, онооныхоо талаар хуваалцжээ.

   Эм Жи Эл медиа группын зөвлөх О.Цацрал нь зөвхөн Talk  шоунд зочноор оролцоод зогссонгүй. 60 жилийн түүхтэй KPKF RADIO 90.7 Продюссер Памела Анчэнгтай хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар боллоо.

   Тодруулбал, орон орны эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний амжилт, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог олон нийтэд хүргэх зорилготой ажилладаг ФМ 90.7, Лос-Анжелес таймс, Америкийн цагаачлалын сэтгүүл, TIM телевизтэй хамтран ажиллахаар болсон баярт мэдээг дуулгав. Ингэснээр монголчууд бид цаг алдалгүй албан ёсны эх сурвалжаас нь ярицлага, мэдээ мэдээлэл, нийтлэл, цагаачдын амьдрал, амжилтын талаар унших үүд хаалга нээгдэж өгч байгааг онцлоё.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.