Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо ашиглалтад оруулахаар боллоо
Уртын дуу

Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо ашиглалтад оруулахаар боллоо

Урлаг Урлаг24/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
99992711502992019-04-24-16-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өчигдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн 100 гаруй оронд 1995 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрийг Монгол Улс хамгийн ажил хэрэгчээр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн бүрэлдэхүүний хамт Монголын үндэсний номын сан (МҮНС)-гийн үйл ажиллагаатай танилцжээ.

Эхлээд 1951 онд ашиглалтад орсон одоогийн 3 давхар байраар орж, Монгол Улсын ном хэвлэлийн төв байгууллагын үйлчилгээний нөхцөл, ном судруудын хадгалалт, хамгаалалтын чанар, стандарт, ажилтнуудын ачааллыг газар дээр нь харлаа.

Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Сүүлийн 30 жилийн түүхэнд ирсэн Ерөнхий сайд та боллоо” гэдгийг онцлоод Төвөд номын фонд, үнэт ховор номын танхим, архив, цахим болон нийтийн уншлагын танхимуудаа танилцуулав. МҮНС нийтдээ 3.5 сая гаруй номтой бөгөөд 1.5 сая нь хуучин, ховор, үнэт номууд байдаг байна. Байшин барилгын багтаамжаас болоод эдгээр номын хадгалалт, хамгаалалтад аюулын харанга дэлдсээр буйг сангийн захирал хэлж байна.

   Дараа нь МҮНС-гийн өргөтгөлийн шинэ барилгын явцтай танилцлаа. Барилгын ажил 2013 онд эхэлсэн ч ажил нь удаашралтай явсаар өнөөдрийг хүрчээ. Барилгын гүйцэтгэгч “Акми холдинг” компанийн захирал Г.Сүхбат газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тайлбарлалаа.

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүн ардаа гэгээрүүлж, хүүхэд залуусаа хөгжүүлэхийн тулд томоохон номын сантай, Байгалийн түүхийн музейтэй, Үндэсний урлагийн их театртай болгож өгөх ёстой. Энэ бүхнийг Засгийн газар анхаарч ажиллана. Номын сангийн барилга дээр шаардлагатай байгаа төсвийн үлдэгдлийг гаргана, ингэхээр санхүүгийн хувьд гацаагүй болно. Ажлаа яаралтай дуусга, бүх боломж нөхцлөө дайчил гэдгийг “Акми холдинг” компанийн удирдлагад хэллээ.

   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төсвийнхөө хуваариар ирэх жил орох ёстой, гэхдээ Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, нийгмийн зайлшгүй шаардлагын дагуу энэ ондоо багтааж ашиглалтад оруулахыг салбарын яамны зүгээс анхаарч ажиллана гэв. Ажил юунаас болж удаашрав, одоо яаж урагшлуулах уу гэдэг асуултад хариу эрсэн Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар багтсан нь тулгарсан асуудлыг шат шатандаа анхаарч, төр засгаас шалтгаалах ажлуудад дэмжлэг үзүүлж, шуурхайлах зорилготой байв. Шинэ барилга ашиглалтад орсноор МҮНС-гийн номын фондын 2 сая гаруй нь шилжиж, орчин үеийн үйлчилгээний цогц төв болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.