Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө
Нийгэм

“Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө

Урлаг Урлаг24/04/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
854181167900992019-04-24-17-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугааруудыг “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна. Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан. Харин энэ жил өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.

Дэлхийн стандарттай энэхүү контентыг бүтээхийн тулд 200 орчим уран бүтээлч техник, зураг авалт, инженер, дууны найруулга, нүүр хувиргалт, хувцас дизайн, үс засалт, тайз гэх мэт 10 гаруй алба нэгжид хуваагдан өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж үзэгчдийн хүртээл болгодог аж. Түүнчлэн, нэвтрүүлгийн нэгэн гол хэсэг болсон масктай дүр хувиргалтыг гүйцэтгэхээр ОХУ-ын нүүр хувиргагчид дөрөв дэх жилдээ хүрэлцэн ирж байгаа гэнэ.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг олон онцлогтойгоор тун удахгүй эргэн ирэх нь. Тайз, хийц, агуулга гээд бүх талаараа сонирхолтой байх шинэхэн дугаарууд 5-р сарын 5-ны ням гарагаас эхлэн  “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026

Николь Шерзингер хөлөн дээрээ буцалсан ус асгаж, түлэгджээ

28/09/2026

Тейлор Свифт MTV VMAs-ын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо

28/09/2026

Мадонна 23 жилийн дараа “MTV Video Music Awards” (VMAs)-ын тайзнаа эргэн ирж, долоон шагнал хүртлээ

28/09/2026

“BigBang” хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн аялан тоглолтоор тэмдэглэж байна

28/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.