Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гэрэлт морьд” тэтгэлэгт шалгарсан бүтээл “Todays Art” олон улсын наадамд оролцоно
Нийгэм

“Гэрэлт морьд” тэтгэлэгт шалгарсан бүтээл “Todays Art” олон улсын наадамд оролцоно

Урлаг Урлаг24/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51351532305839672019-04-24-17-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав лахь жилдээ зарлагджээ. ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) болон Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлогтой. 2019 оны тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант улсад 2019 оны есдүгээр сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “Todays Art” олон улсын наадамд оролцохоос гадна ХААН Банкны ХААН Галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.

   “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь дуу авианы урлаг буюу "Sound art & sound installation" төрлөөр бүтээл туурвидаг, 25-45 насны мэргэжлийн уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Сонгон шалгаруулалтад өгөх бүтээл нь 2018 оноос хойш бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх төдийгүй тухайн уран бүтээлч өөрийн дэлгэрэнгүй намтар, бүтээлийнхээ ерөнхий танилцуулгыг англи хэл дээр бичиж ирүүлэх ёстой.

   Өргөдлийг холбогдох материалын хамт 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрийн дотор [email protected] хаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг ХААН Банк Сан болон Монголын Урлагийн Зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны зургадугаар сарын 11-нд олон нийтэд зарлана. Хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.