Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Циркийн урлаг – Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно
Уртын дуу

“Циркийн урлаг – Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно

Урлаг Урлаг29/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15135135995400402019-04-29-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Циркийн урлаг-хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг 2019 оны 05-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

   Зөвлөгөөнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаад Харилцааны Яам, Оюуны өмчийн газар, Монгол Улсын Консерваторийн Цирк бүжгийн урлагийн сургууль  зэрэг төрийн байгууллагын төлөөлөл,  Монголын циркчдийн холбоо, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Шинэ цирк төв, Хадгаа цирк, Аса цирк, Залуу циркчдийн  холбоо, X Roses уран нугаралтын төв зэрэг циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөл 70 гаруй хүн оролцох юм.

   Уг зөвлөгөөн нь циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцох, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд дараах агуулгын хүрээнд илтгэл танилцуулга хийгдэх юм.  Үүнд:

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт

  • Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал   
  • Мэргэжлийн боловсролын сургалтын асуудал
  • Монгол Улсын гадаад сурталчилгаа –  циркийн урлаг  
  • Зохиогчийн эрх түүнд хамаарах тухай хуулийн хэрэгжилт

Циркийн урлагийн урын сан, үйл ажиллагааны өнөөгийн байдал

  • Монгол циркийн урын сангийн асуудалд
  • Циркийн үйл ажиллагаа дахь олон улсын стандарт
  • Циркийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хамгаалал

Циркийн урлагийн хүний нөөцийн асуудал

  • Циркийн уран бүтээлчдийн нийгмийн асуудалд
  • Циркийн шавь сургалтын хэрэгцээ, шаардлага
  • Циркийн сургуулийн сургалтын бодлого

Мөн “Циркийн урлагийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөгөөний зөвлөмж гаргах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.