Франц бүсгүйчүүдийн эрүүл, эрхэмсэг байдлын үндсийг эрүүл мэндийн даатгалаар нь аль 1985 онд шийдэж өгчээ. Төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгдээгүйн улмаас 3 эмэгтэй тутмын 2 нь шээс задгайрах, давсаг унжих, цагаан мах урвах, цаашлаад бэлгийн дур хүсэл буурч түүний хам шинж бүхий бусад өвчнөөр өвчилдөг бөгөөд, ийм өвчлөгсдийн тоо Монгол улсад газар авч байна.
Хүний аз жаргалтай амьдралын чанарт шууд нөлөөлж байдаг уг өвчнийг барууны улс орнуудад "Чимээгүй тахал" хэмээн үздэг. Дэлхийн хүн амын 32,4% хамарсан өндөр тархалттай уг өвчнийг эмчлэх аргыг Франц орноос эхлэн хэрэгжүүлж барууны олон улс орнууд эрүүл мэндийн даатгалдаа хамруулж хүн ардаа чимээгүй тахлаас сэргийлж байна.
Эрүүл ээж – эрүүл гэр бүлийг, эрүүл гэр бүл – эрүүл нийгмийг бүрдүүлж байдгийн хувьд гэр бүлийн тогтвортой бат бэх байдлыг хангахад эмэгтэй хүн, тэр тусмаа ээж хүн голлох үүрэгтэй оролцдог. Францын эмчилгээний энэхүү арга нь ээж хүний дотоод аз жаргал, эрүүл байж өөртөө итгэлтэй, нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож чадах нөхцлийг эрс нэмэгдүүлж чадсан, үр дүнтэй, өгөөжтэй, зайлшгүй шаардлагатай эмчилгээ болохыг олон удаагийн судалгаагаар нотлогдсоор байгаа тул, энэ эмчилгээг эрүүл мэндийн даатгалдаа хамруулах улс орны тоо нэмэгдсээр байгаа билээ. Гэтэл Монгол улсад энэхүү өвчний зөв мэдээ мэдээлэл, урдчилан сэргийлэлт эмчилгээ, оношилгоо болон эмнэлзүйн багаж тоног төхөөрөмж, мэргэжилтэн хүний нөөцийн чадамж маш дутмаг байгаагаас уг өвчнийг эрт илрүүлж, цаашлаад эмчлүүлж чадахгүй явсаар хувь хүн эрүүл мэндээ бүрмөсөн алдахад хүргэж байгаа нь харамсалтай.
Европын №1 нөхөн сэргээх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Францын “Vivaltis” компани нь Монголын “Сор Глобал” ХХК-тай хамтран олон улсын эмчилгээнд нэвтэрсэн PHENIX – нөхөн сэргээх эмчилгээний цогц тоног төхөөрөмжүүдийг Монголд нэвтрүүлж багагүй хугацаанд салбар эмнэлгүүдийнхээ тусламжтайгаар эмчилгээ үйлчилгээг эрчимтэй удирдан чиглүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд "Сор Глобал" ХХК нь Франц улсын эмэгтэйчүүдийн их эмч доктор, профессор Abdoulaye N’Dongo-г Монголд урьж 4/30-5/02-ны өдрүүдэд “Өргөө” амаржих газар, АШУИСургуулийн эмч багш нарт төрсний дараах нөхөн сэргээлтийн дэвшилтэт технологийн эмчилгээ, шээс задгайрал, түүний хам шинжийн эмгэгийн үед хийгдэх үр дүнтэй эмчилгээний талаарх онол практикийн 2 кредиттэй семинарыг амжилттай зохион байгууллаа.
Семинарын дараа 5/03-5/04-ний өдрүүдэд “Ривэр Гарден” хотхоны баруун талд, “Time Square” хотхон дахь 508-р байранд байрлах шинээр ашиглалтанд оруулсан “Сор Глобал” нөхөн сэргээх төв дээр хүнд өвчтэй 40 гаруй хүнд үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилжээ. Энэхүү үйл ажиллагааг Францын “Vivaltis” компанийн албан ёсны төлөөлөгч “Сор Глобал” ХХК нь 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба, эрүүл мэндийн энэхүү ариун үйлст гар бие, хүчин зүтгэлээрээ хичээнгүйлэн ажиллаж, шээс задгайрах үеийн нөхөн сэргээх эмчилгээг нэвтрүүлж байгаа салбар эмнэлгүүд болон, дэмжин туслалцсан “Ла Сонте” эмнэлэг, "Өргөө” амаржих газар, АШУИСургуулийн эмч багш нарт талархсанаа илэрхийлж, цаашид ч тогтмол зохион байгуулж байхыг тус компанийн захирал Д.Үүрийнтуяа мэдэгдлээ.
Холбогдох утас: 77122212, 90119003