Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»The Hu: Монгол соёл урлагаа дэлхий даяар түгээхийг хүсэж байна
Дуу хөгжим

The Hu: Монгол соёл урлагаа дэлхий даяар түгээхийг хүсэж байна

Урлаг Урлаг29/01/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
85867592666402020-01-29-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  • Европын аялан тоглолтын дараа Ази болон Австрали тивийг зорино

The Hu хамтлагийг Хойд Америкийн 50 гаруй хотод хийсэн аялан тоглолтоо өндөрлөж, эх орон руугаа буцахын өмнө тус улсын Калифорни мужийн Pacific хотын телевизэд ажилладаг манай улсын иргэн сэтгүүлч О.Сарангэрэл Coast Life шоундаа зориулж, цөөн хором ярилцжээ. Энэхүү ярилцлагыг онцгой эрхтэйгээр орчуулан хүргэж байна.

-The Hu хамтлагийн нэр ямар утга илэрхийлдэг вэ?
-Хү гэдэг нь өвөг дээдэс маань хүннүгийн үеэс хэрэглэж ирсэн монгол язгуурын үг. Хүмүүн гэсэн үгнээс гаралтай.

-Та бүхэн өөрсдийн тоглодог урсгалаа Хүннү рок гэж нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэсэн бэ?
-Олон мянган жилийн өмнөх өвөг дээдсээс маань өвлөгдөж ирсэн гайхалтай уран бүтээлийг өнөө цагт нийцсэн байдлаар дэлхий дахинд таниулах, бүтээх саналыг бид маш сайхан хүлээж авсан. Монгол хөгжмийн хөг нь рок хөгжмийн кварт, квинт гэх үндсэн элементийг агуулсан байдаг.

Мөн татлагын хэмнэл нь рок хэв маягтай. Бид манай дуу хөгжим баатарлаг, сүр хүчтэй байсан гэж төсөөлж уран бүтээлээ туурвидаг. Өнгөрсөн жилийн есдүгээр сард “Юу вэ, юу вэ” дууг цацсан. Одоо 31 сая хүн үзсэн байна. “Чонон сүлд”, “Их эзэн чингис хаан” гээд олон уран бүтээл маань сонсогчдод хүрлээ. Дэлхийн олон оронд монгол соёл урлагийг түгээх юмсан гэж зорьж байна.

-Танай хамтлаг Хойд Америкийн 50 гаруй хотоор аялан тоглолтоо хийсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анхны аялан тоглолт маань амжилттай боллоо. Ихэнх хотод бүх тасалбар бүрэн зарагдаж дууссан. Анхны аялан тоглолт маань ийм өндөр үзүүлэлттэй байна гэдэг бидний хувьд чамлахааргүй амжилт. Үзэгчдийн эмоци, мэдрэмжээ илэрхийлж байгаа байдлаас ч энэ бүхэн харагддаг. 

Тоглосон бүх л газар бидний хувьд шинэ тайз. Гэтэл үзэгчид маань бидэнтэй өмнө нь уулзаж байсан мэт халуун дотно хүлээж авч, тайз руу гарахаас өмнө “Хү, хү” гэж дуудаж байлаа. Энэ бол бидний хувьд маш том хүндлэл, нэр төрийн хэрэг. 

-Монголын дуулиан болсон та бүхний дараагийн төлөвлөгөө юу вэ?
-Нэг сараас эхлэн бид Европоор аялан тоглоно. Тасалбарууд бүрэн зарагдаж дууссан. Тоглолт хийх тайзнаас эхлээд бүх л зүйлсийн цар хүрээ нэмэгдэж байна. Үүний дараа Ази болон Австрали, Өмнөд Америк, Шинэ Зеландад тоглолтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.  

Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026
Дуу хөгжим Урлаг

Бруно Марсын шинэ цомог хоёрдугаар сарын 27-нд цацагдана

26/01/2026
Дуу хөгжим Урлаг

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музейд Чингис хааны өв соёлын хүрээлэнг нэгтгэлээ

29/01/2026

Ховор шувуудын чихмэл хүүхдүүдийн сонирхлыг татдаг

29/01/2026

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.