Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Ану шинэ номын нээлтээ хийхээр зэхэж байна
Нийгэм

Дуучин Ану шинэ номын нээлтээ хийхээр зэхэж байна

Урлаг Урлаг13/05/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
97085370_839246869905144_8594128472945721344_n6376729342020-05-13-15-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16-хан насандаа  “Гала” хамтлагийг байгуулж өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж байсан Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр 5 бяцхан охины ээж төдийгүй Нийслийн гэр бүл, залуучуудын газрын анхны элч, "Tara Vision" агентлагийн үүсгэн байгуулагч гэхчлэн олон цол гуншинтай болжээ.  

Тэрээр сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын чиглэлээр идэвхи санаачилагатай ажиллаж нийгмийн хөгжлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Гадаадад магистрын зэрэг хүртэл хамгаалаад амжсан түүнд  олон зуун бүсгүйчүүд хандан зөвлөгөө авч, санал солилцдог. Гэвч өөрт нь хандсан бүх эмэгтэйчүүдтэй холбогдож, чин сэтгэлийн зөвлөгөөг өгч амжихгүй байдаг тул ном бичихээр шийджээ.

Энэ тухайгаа инстаграм хуудсандаа мэдээлсэн нь хүмүүсийн дунд хүлээлтийг үүсгээд байна. Тэрээр номоороо дамжуулан Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдтэй уулзах гэж байгаадаа догдлон номныхоо нээлтийг хүлээн суугаа гэнэ.

Сонирхуулахад номнынх нь нүүр зурагт өөрийн зургаа зуруулсан бол мөн ханьтайгаа хамт зуруулсан зургуудаараа номынхоо агуулгыг илүү амилуулжээ. Түүнчлэн тус номонд 20 гаруй хүн хамтран ажилласан байна. Өсвөр насандаа урлагийн од болсон Ану өнөөдөр намбалаг ээж болж, хүүхэд, гэр бүлийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа түүний  номын нэр “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ”  гэнэ шүү.

Тэрээр цахим орчинд идэвхтэй нэгэн бөгөөд түүний албан ёсны фэйсбүүк хаягаар зочилж илүү их мэдээллийг авах боломжтой. 

https://www.facebook.com/urankholboo/

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.