Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ
Нийгэм

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ

Урлаг Урлаг28/05/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
789454169481414402020-05-28-17-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа.

   2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Колумби улсын Богота хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан юм. “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг энэхүү жагсаалтад бүтгүүлсэн нь нүүдэлчин Монголчуудын идээ ундааны дээжийг дэлхийн соёлын өвийн сан хөмрөгт оруулаад зогсохгүй, гүү барьж, унага татахаас эхлэн ширэн хөхүүр урлаж, айраг исгэх хүртэл бүхий л үнэт зүйлийг өвлүүлэн уламжилж ирсэн малчин ард түмнийхээ мэдлэг, туршлагыг алдаршуулсан үйл явдал болсон.

   Төв Азийн зарим оронд байх айраг төст ундаанаас Монгол айраг амт чанарын хувьд ялгардаг нь ширэн хөхүүртэй салшгүй холбоотой юм. Айрагны найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бүх витамин байхаас гадна кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр нэн баялаг болохыг эрдэмтэд судлан тодорхойлсон байдаг. Манай орны Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь,Төв аймгууд “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн төв бөгөөд өнөөг хүртэл уламжлалт арга технологиор хөхүүрээ урлаж, айргаа исгэсээр байна.  

   “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв бөгөөд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэг, арга технологи, зан үйлийг Монголчууд бид хойшид ч энэ хэвээр хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийг үндэстний хийгээд дэлхий дахины өмнө хүлээж байна. Хэдийгээр өнөөдөр дэлхий нийт цар тахлын айдастай, уламжлалт баяр, ёслолыг тэмдэглэхийг хориглосон нөхцөл байдалд байгаа ч үндэстний дархлаа, оршихуйн амин судас болсон өв соёл, үнэт зүйлээ хадгалан, хамгаалж түгээн дэлгэрүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.