Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо
Уртын дуу

“Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо

Урлаг Урлаг22/06/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
155157664053392021-06-22-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

“Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл 25 жилийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж анхны хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны 3 тоот тогтоолоор Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг байгуулсан. Тус багийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам нар ажилласан байна.

   Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч Г.Мөнхцэцэг хийв. Тэрбээр, "Ажлын баг 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 9 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэхэд УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, түүнчлэн иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг нэг бүрчлэн судалж, саналын томъёоллыг дараах байдлаар бэлтгэсэн. Үүнд:

1. Хуулийн төслийн зорилтод тусгагдсан бодлогын асуудлыг зүйл болгон шинээр нэмж тусгалаа.

2. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо, үйл хэрэгт тулгуурласан байхаар тусгасан. Түүнчлэн Монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өглөө.

3. Соёл судлалын болон соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах талаар шинээр зүйл нэмлээ.

4. Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тухайлан зааж, Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлтэй байж болох, зөвлөл хэрхэн ажиллах талаар тусгалаа.

5. Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлэг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгалаа.

6. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг төсөлд тусгалаа.

7. Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа.

8. Соёлын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг нэмж тусгалаа гэв.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Монголын хөгжлийн олон гарцын нэг нь соёлын салбар. Үндсэний түүх соёлоо хамгаалж, хөгжүүлэх нь үндэсний дархлаа юм. Соёл урлагийн байгууллагуудын тулгамдсан чухал асуудлын нэг бол санхүүжилт. Эдгээр байгууллагын орлого нь улсын төсөвт ордог ч өөр өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байна” хэмээв.

Соёлын сайд Ч.Номин, “Соёл хэрэглээнд орж байж хөгждөг. Энэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орж, цаашид хөгжих боломж нь үүснэ гэж үзэж байна. Тиймээс эдийн засгийн заалтууд орсон. Ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр заалтууд оруулсан бөгөөд төрөөс дэмжих заалт ч бий. Соёлын салбар өнгөрсөн хугацаанд орхигдсон байсан учраас сүүлийн дөрвөн сарын хугацаанд салбарынхаа суурь судалгааг хийж, 12 чиглэлээр хүрээгээ тодорхойлж, гаргаж ирсэн. Тэр дундаа соёлын салбарт тэргүүлэх эдийн засгийн чиглэл нь юу байх вэ гэдгийг тодорхойлж, түлхүү хөгжүүлнэ. Үндэсний баяр наамдын тухай хуультай. Баяр наадам зөвхөн соёлын асуудлаас гадна бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр, спортын тэмцээнээс бүрддэг учраас тусгай хуультай байдаг” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “Соёлын хуулийг эх хууль гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Тийм учраас соёлын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, заалтуудыг тусгасан. Мөн соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн заалтууд орсон. Олон улсын жишигийг маш сайн судалсан. Соёлын байгууллагуудын цалин, тэтгэвэрийн асуудал зөрчигдөж байсныг тэгш болгох тал дээр анхаарч ажилласан. Тэр тусмаа алслагдмал газар ажиллаж буй мэргэжилтнүүдэд таван жилийн тэтгэлэг олгодог зохицуулалтыг тусгасан. Мөн соёл урлагийн байгууллага өөрийн орлогоос илүүчилж, уран бүтээлээ хийх боломжийг дээшлүүлсэн. Соёлын тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхдээ гаалийн татварын хөнгөлөлтийг үзүүлэх заалтыг оруулсан. Соёлын хяналтын байцаагчтай болъё гэж орхигдсон байсан асуудлыг тусгаснаараа давуу талтай” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Энэ хуулийг дэмжиж байгаа. Шинэ яамны холбогдох хүмүүс ч сайн ажиллажээ. Та бүхэн ер нь монголчуудын бүтээсэн өв соёл ямар онцлогтой гэж үзэж байна. Энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бид сүүлийн 30 жил гадаад хэлбэр харж явсаар байгаад өв соёлоо устгаж, алдаж эхэллээ” хэмээн шүүмжилсэн.

Соёлын сайд Ч.Номин, “Монголчууд хүн төрөлхтөний соёл маш том хувь нэмэрийг оруулсан нүүдэлчин ард түмэн. Төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон 8.2 дугаар зүйлд “Нүүдлийн соёл иргэншлийн талаар тусгасан байгаа. Цаашлаад 8.7 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах, устахаас урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой заалтууд тусгасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Бодлогын хувьд Монголын бүхий л соёлын өв, шинэ тутам орж ирж буй соёлын довтолгооноос хамгаалах, өөсрдийнхөө соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтнүүд гээд бүх агуулгыг оруулсан хууль байгаа. Бид цахим бүртгэл хийснээр хилээр хууль бусаар гарсан соёлын өвөө бүртгэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын гоо бүсгүй Опал Сучата титмийн эзнээр тодорлоо

02/06/2025

“Royal Dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аварга боллоо

02/06/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

02/06/2025

Ордуудын зургаадугаар сарын зурхай

02/06/2025

ФОТО: “Magic dream” парадаас

01/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.