Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Cүүн зам” бүжгийн наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Бүжгийн урлаг

“Cүүн зам” бүжгийн наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Урлаг Урлаг16/08/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fdb4e277fd4c7eedb5034caa433e107a4200272732022-08-16-12-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Сүүн зам" бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. "Сүүн зам" бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ.  Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.

   Хоёр улсын эв найрамдлыг бид хүний биеийн хөдөлгөөн, бүжгийн гайхамшгаар ард түмэндээ үзүүлэхээр зорьсон. Баруун монгол ойрдын бүжгийн гайхамшиг, зүүн монголын бүжгийн гайхамшиг, төв халхын намба төрх, орчин үеийн бүжиг болон Японы үндэсний бүжгийг хамтарч хийж байгаагаараа онцлог юм. Мөн Японы алдартай хоёр тогооч хүрэлцэн ирж монголчуудад өөрсдийн хоолны өвөрмөц соёлыг таниулж, хоолыг амтлах боломжийг олгоно.

   Япон болон Монгол Улсын үндэсний өв соёлыг харуулсан гар урлал, хоёр орны хоолнуудыг шууд амтлах боломжтойгоор 40 асарт нээлттэй зохион байгуулна. Япон Улсын бие хамгаалах урлагийн үзүүлбэрүүд, шинэ технологи болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулна” гэлээ. 

   Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадам нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

30/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.