Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Канадын Ричмонд Хилл хотод “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолт болов
Язгуур урлаг

Канадын Ричмонд Хилл хотод “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолт болов

Урлаг Урлаг20/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Онтарио муж дахь Өргөмжит консулын газар хамтран “Морин хуур” найрал хөгжмийн хөөмийч, морин хуурч Н.Ашитын “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтыг Ричмонд Хилл хотын Урлагийн төвд энэ сарын 9-нд зохион байгуулав.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос тоглолтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны ард түмний соёл, урлаг, түүний дотор монгол хөөмий ба инуит хөөмий нь иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэв. Түүнчлэн Ричмонд Хилл хотын дарга Дэвид Уэст, Монгол Улсын Өргөмжит консул Брайон Вилферт нар үг хэлэв.

Тоглолтод Н.Ашит “Дөрвөн уул”, “Жонон хар морины явдал”, “Алтайн магтаал” зэрэг монгол ардын дуу хөгжим, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан Халдун” зэрэг зохиолыг морин хуурын яруу эгшиг, хөөмийн уянгат дуутай хослуулан толилуулав. Мөн тэрбээр хөөмий, морин хуурын гарал үүсэл, онцлог, дөрвөн төрлөөс гадна Алтайн ятгыг танилцуулж, Н.Ашит, Г.Тунгалаг нар морин хуур, Алтайн ятгын хослолоор эртний хөг аялгууг толилуулсан нь тоглолтод өвөрмөц өнгө аяс нэмлээ.

Тус тоглолтыг Канадын Гадаад хэргийн яамны Онтарио муж дахь Худалдааны комиссарын газар, Ричмонд Хилл хотын захиргаа болон Худалдааны зөвлөлийн төлөөлөгчид, Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийнхан, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Торонтогийн их тойрогт оршин сууж буй монгол иргэд, оюутан сурагчид, Монголд элэгтэй канад иргэд үзэж сонирхов гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026
Язгуур урлаг Урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026
Язгуур урлаг Урлаг

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.