Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монголын Христчин олны танил хүмүүс
Оддын амьдрал

Монголын Христчин олны танил хүмүүс

Урлаг Урлаг18/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
amraa-1212909262012-07-18-00-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийн хүрээнийхнээс христэд итгэгчид нэлээдгүй бий. Уг нь манай улс буддын шашинтай орон ч сүүлийн жилүүдэд янз бүрийн шашны урсгал мэр сэр нэвтэрснээр хальт харвал олон шашны орон болсон мэт харагдана. Гэсэн ч Монголын маань толгой болсон Буддын шашин байр сууриаа алдаагүй л байгаа. Ямартай ч энэ удаад Мөнхийн эзэнд итгэж, христийн библи шагайсаар удаж байгаа олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Дуучин Номин-Эрдэнэ
Хуучны "Спайк" хамтлагийн гишүүн болж дуулж хуурдах гараагаа эхлүүлж явсан дуучин бүсгүй мөнхийн эзэнд итгээд нэлээд хугацааг үдэж буй. Одоогоор ганцаарчлан уран бүтээл туурвиад удсан ч уран бүтээлийн их амралт авахаар шийдсэн бололтой.
Хэдхэн жилийн өмнөхөн үрийн зулай үнэрлэж, ээж болсон дуучин бүсгүй богино хугацаанд жин хаяж урьдын байдалдаа орж чадсан. Саяхнаас харин дуучин бүсгүйг авааль нөхрөөсөө өрх тусгаарлахаар шийдсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд, уран бүтээлч бүсгүй дээрх явдалд ямар нэгэн хариулт өгөөгүй л байна.

Дуучин Сэрчмаа
Эрх хонгор дуугаараа үзэгчдээ баясгаж, оюуны цангааг нь тайлахаар хөдөлмөрлөж буй дуучин Сэрчмаа энэ жагсаалтын нэлээд дээгүүр явах хүн гэдэг. Өвөрлөгч нөхөртэй болж, хэсэгтээ урд хөршид амьдрах гэж үзсэн дуучин бүсгүй авааль нөхрөөсөө албан ёсоор салаагүй ч Хураа охинтойгоо Монголдоо ирээд нууцхан амьдарч байгаа. Тэгтэлээ их уран бүтээл гэж яарахгүй байгаа дуучин бүсгүй хааяа, хааяахан энд тэндэхийн нээлтэд урилагаар дуулж, ая дуугаа өргөж байгаа харагдах болж.
Харин дуучин бүсгүй маань хараахан шинэ уран бүтээлийн ажилдаа ороогүй л байна. Хоёр жил шахам урд хөршид уран бүтээлээ туурвиж байсан дуучин бүсгүйг МУГЖ Б.Сарантуяагийн "Аргагүй Монгол аялгуу" тоглолтод оролцоход нь үзэгчид гайхах, баярлах зэрэгцүүлэн угтаж авсан билээ. Энэ мэтчлэн дуучин бүсгүйг тойрсон дуулиан шуугиан нэлээдгүй байгаа ч дуучин Сэрчмаа хэл амыг ажралгүй амьдарч байна. Түүнчлэн дуучин Сэрчмаа үрийн зулай үнэрлээд намба суусан гэж жигтэйхэн хэмээн үзэгчид ярих болсон байна лээ.

Том Жагаа
Урлагийн тайзнаа он удаан жил дуулж, хөгжимдөж байгаа "Соёл Эрдэнэ" хамтлагийн уран бүтээлч "Том" хэмээх Жаргалсайхан "мөнхийн эзэн" байдаг гэдэгт итгэгсдийн нэг. Эртнээс шүтэн бишрэх болсон шашиндаа туйлаас их хайртай гэдэгюм билээ.
Урлагийн хүрээний архагуудын нэг Том Жагаа уран бүтээл завсардаад нэлээд удаж байна.

Намайг Амраа гэдэг… Христэд итгэгч нэгэн
Жүжигчин Амраа "Намайг Амраа" гэдэг хэмээн өөрийгөө рекламдаж олонд танигдаад авсан нэгэн. "Боолын гэрээ" кинонд тоглож хир чансаатай жүжигчин болохоо харуулаад авсан жүжигчин Амраа нэлээд хэдэн дэлгэцийн уран бүтээлдэд өөрийгөө сориод авсан адтай залуу. Тэгтэл мөн түүнд "Бодлын хулгайч" киноны гол дүрд буюу 90 саяын Гансүхийн дүрийг дэлгэцнээ амилуулах санал ирж, түүнийг хэсэгтээ хэвлэлийн хуудаснаас салахааргүй болтол нь мандаагаад өгсөн. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн байх болсон жүжигчин залуу маань "Бодлын хулгайч" кинонд тоглосноор бөөн сенсаацид өртөж гэрээсээ хамраа ч цухайлгахаа байсан гэдэг. Мэдээж хэрэг тус кинонд гол дүр бүтээх болсон нь түүний үнэнчээр даган шүтдэг Христийн шашинтай нь ихээхэн холбоотой байсан гэнэ. Жүжигчин Амраа "Амьд үг" христийн цуглаанаа идэвхитэй гишүүн гэнэ лээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026
Оддын амьдрал Урлаг

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.